1977 оноос Монголын эстрадын урлагт хөл тавьж, уран бүтээлийн гараагаа эхэлсэн “Соёл-Эрдэнэ” хамтлагийн дуучин, Гавьяат жүжигчин Ч.Насантогтох урлагтай холбогдсон 40 жилийн ойгоо тэмдэглэхээр болжээ. Тэрбээр тоглолтоо “Үерхэл чамайгаа нандигнана” дуугаараа нэрлэсэн бөгөөд энэ сарын 28-ны 19.30 цагт Монгол бөхийн өргөөнд болно. Урлагт өнгөрүүлсэн 40 дэх жилийн ойгоо сонсогчидтойгоо тэмдэглэх гэж буй тэрбээр өнгөрсөн долоо хоногт “Үерхэл чамайгаа нандигнана” цомгоо өлгийдөн авчээ. Энэ удаагийн тоглолтод түүний 1988 оноос хойш бэлтгэсэн шавь нарынх нь төлөөлөл оролцох юм. Тодруулбал, “Нэгэн зүгт”, “Мотив”, “Grand”, “Anemone” хамтлаг, Улсын филармонийн дуучин Х.Отгончимэг, Б.Баярцэцэг, Б.Хонгор, М.Үүрцайх, Ц.Мөнхбат, Б.Маралжингоо, С.Бичүү нарын уран бүтээлч ая дуугаа өргөх аж.
Ч.БОЛ