Б.Батсайхан ажлаа өгөхөөс татгалзжээ

Хуучирсан мэдээ: 2017.04.27-нд нийтлэгдсэн

Б.Батсайхан ажлаа өгөхөөс татгалзжээ

Ерөнхий боловсролын тусгай сургалттай 29 дүгээр сургуулийн хүүхдүүд жагсаал хийж, сургалтын тогтолцоогоо буруутгаснаар энэ асуудал нийгэмд дуулиан тариад байна. Тус сургуультай холбоотой дуулианы мөрөөр  Нийслэлийн Засаг дарга  бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд арга хэмжээ авч 29 дүгээр сургуулийн захирал Б.Батсайханыг өчигдөр ажлаас нь чөлөөлсөн.  Түүний оронд   тус сургуулийн захирлаар дохионы хэлний багш Сарантуяаг түр томилоод байгаа юм. Тэгвэл 29 дүгээр сургуулийн захирал Б.Батсайхан  хотын даргын шийдвэрийн дагуу ажлаа өгөхөөс татгалзсан байна.  Тэрбээр Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын байрны гадаа жагсаал зохион байгуулахаар болжээ.

 Б.БАТ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж