Хойд Солонгосын “Нарны баяр” буюу Ким Ир Сений мэндэлсний 105 жилийн ойн өдөр тус улсын удирдагчид цэргийн парад зохион байгуулсан билээ. Дөрөвдүгээр сарын 15-нд болсон тэр парадад цэргүүдийн агссан зэр зэвсгийн дийлэнх нь хуурамч байсан гэж АНУ-ын тагнуулын албаны офицер асан ярьжээ. Энэ тухай Британийн "Mail" сонин нийтэлсэн байна.
Майкл Прегент Хойд Солонгосын цэргүүдийн барьж жагссан зэвсэглэл ихэнх нь дуураймал эд, бас хар нүдний шилнүүд нь байлдааны зориулалттай биш, энгийн загвартай нарны шил гэж дүгнэсэн байна. Дэлхий нийтэд цэргийн хүчээ гайхуулж, байгаа цэргийн бие бүрэлдэхүүн, техник хэрэгслээ илүү хүчирхэг болгож харагдуулах гэсэн оролдлого гэж тэр тайлбарлав.
С.ЦЭЛМЭГ