Улс төрчдийн чансааг тодорхойлох судалгаа дүнгээ гаргалаа

Хуучирсан мэдээ: 2011.08.05-нд нийтлэгдсэн

Улс төрчдийн чансааг тодорхойлох судалгаа дүнгээ гаргалаа

Монголын Сайтын Холбооноос зохион байгуулсан "УЛС ТӨР РЕЙТИНГ- СОНГОЛТ 76" улс төрчдийн чансааг тодорхойлох, тэдний тухай цогц мэдээ мэдээллийг олон нийт, сонгогчидод олгох зорилготой судалгааны компанит ажил Монголын мэдээллийн 25 вэб сайтаар нэгэн зэрэг явагдаж амжилттай өндөрлөлөө. Нэр дэвшигчдийн зүгээс судалгааны үйл явцад хөндлөнгөөс дарамт үзүүлэх, янз бүрийн башир арга хэрэглэх замаар нэг IP хаягнаас нэг дор олон санал өгөх зэрэг үйлдлүүд удаа дараа гаргаж байсан хэдий ч бид шударга байдлыг эрхэмлэж нэгдсэн судалгааны дүнд шүүлтүүр хийж тойрог тус бүрийн мандатын тоогоор шилдэг 76 улс төрчдийг шалгаруулж дүнг гаргалаа.

"СОНГОЛТ- 76"
каталоги хэвлэгдэж Монгол орон даяар, айл өрх бүрт тараагдаж, Иргэд сонгогч – Улс төрч нэр дэвшигчийг холбох гүүр нь болно. Түмний итгэлийг даах жинхэнэ төрийн түшээг таньж сонгох иргэн таны эрх.

… ТАНИЛЦ, ШИНЖ, ХАРЬЦУУЛ…

"СОНГОЛТ- 76" КАТАЛОГИ – "ШИЛДЭГ, ШИНЭ, ШИЛЭГДМЭЛ УЛС ТӨРЧ"-ДИЙН
ӨНГӨ ТӨРХИЙГ ТОДОРХОЙЛОНО!

Холбоо барих утас: 9111-0531

2011 оны 08 сарын 01 өдөр

МОНГОЛЫН САЙТЫН ХОЛБОО ТББ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж