BBC-гийн шууд нэвтрүүлгийн үеэр аавынхаа ажлын өрөөнд “дайран” орж ирээд, ажлыг нь бусниулж орхисон томоогүй, дүрсгүй хүүхдүүдээс сэдэвлэн цуврал хүүхэлдэйн кино бүтээжээ.
Өмнөд Солонгост ажиллаж, амьдардаг АНУ-ын судлаач, профессор Роберт Келли гэрийнхээ ажлын өрөөнөөс Skype-аар BBC телевизэд шууд ярилцлага байв. Өмнөд Солонгосын анхны эмэгтэй ерөнхийлөгч Пак Гын Хэг огцруулсан асуудлаар ид ярилцаж байх зуур Келлигийн дөрвөн настай Марион охин нь хаалга онгойлгон, том том, маасагнан алхсаар, араас нь хөлд оруулагч дээрээ суусан найман сартай Жеймс дүү нь өрөөнд ороод ирсэн юм. BBC-гийн нэвтрүүлэгч, Роберт Келли гээд хэн хэн нь тэрхэн зуур учраа олохгүй, сандрах зуур Келлигийн эхнэр Ким Жун-а ёстой л “чавхдаж” орж ирээд, хүүхдүүдээ аваад гарсан. Тэр бичлэг нь YouTube-д хэдийн 23 сая хандалт авчээ.
- YouTube-ын од болцгоосон гэнэн томоогүй хүүхдүүдээс сэдэвлэн кино зохиолч Лорен Мартин “Мина, Жек хоёрын адал явдал” нэртэй цуврал энимейшн кино бүтээсэн байна. Киноны танилцуулга видео цацагдаж эхэлснийг уншигчдадаа хүргэе.
С.ЦЭЛМЭГ