Ц.Элбэгдорж: Хамгийн бүдүүлэг арга ашиглаж таарахгүй

Хуучирсан мэдээ: 2017.04.27-нд нийтлэгдсэн

Ц.Элбэгдорж: Хамгийн бүдүүлэг арга ашиглаж таарахгүй

Ц.Элбэгдорж: Хамгийн бүдүүлэг арга ашиглаж таарахгүй

УИХ-аар хэлэлцэж байгаа Зөрчлийн тухай хуулийн төсөлтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж байр сууриа илэрхийллээ.

Төрийн тэргүүн “Ойрын өдрүүдэд иргэдийн мэдээлэл авах эрх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх асуудал яригдаж байна. Монголд байгаа ололт бол энэ юм. Цаашдаа УИХ шийдвэр гаргахдаа үнэт зүйлээ хамгаалах ёстой. Ингэхгүй бол бидний тогтолцоо ойлгохын аргагүй болно.

Амлалтаа хэрэгжүүлээгүйн төлөө төрийн өндөр дээд албан тушаалтнууд хариуцлага хүлээдэг юм байгаа юу, байхгүй.

Эхлээд төрийн өндөр дээд албан тушаалтнууд хариуцлагатай болох ёстой. Ёс зүйгүй авирласны хариуцлагаа хүлээх ёстой.

Иргэдийн нүд чих болсон юмыг боомилсон ямар нэг заалт оруулж болохгүй.

Сошиал дахь асуудлыг шийдэх бүрэн боломжтой. Худал мэдээллийг нь хаадаг, нэг бол үйлчилгээ үзүүлж байгаа байгууллагатай нь ярьдаг, боломжууд байдаг. Хамгийн бүдүүлэг аргаар торгоно гэж шийтгэх нь буруу.

Улстөрчид иргэний журмаар асуудлаа бүрэн шийдүүлж байгаа, нээлттэй байгаа.

Одоо Зөрчлийн хуультай холбоотойгоор тавьсан торгууль нэмэх саналаа татаж авахаар үндсэн санал нь үлдэж байгаа.

УИХ улс төрийн албан тушаалтнуудтай холбоотой ёс зүй хариуцлагын тухай хуулиа батлаагүй байж, нүд чихийг хаах чиглэлд алхам хийж болохгүй.

Хэвлэлтэй, олон нийтийн үзэл бодлоо илэрхийлэх эрхийг зогсоох үйл ажиллагаа явуулж боохгүй.

Би 20 хэдэн жил улс төрд явахдаа гүтгэлгэд орж л байсан. Нийгмийн зүгээс гарч байгаа шүүмжлэл албан тушаалтнуудад тус нэмэртэй байдаг.

Албан тушаалтнуудтай холбоотой үнэнийг олохын тулд харддаг. Хардалт нь гүжирдлэг хэлбэрээр илэрдэг. Гүтгэлэг байх юм бол тухайн албан тушаалтан няцаах бүрэн боломжтой. Үүнийг санал гэж ойлгоорой. Хасах ёстой гэсэн байр суурьтай байна” гэсэн юм.

Г.ДАРЬ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж