УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит хуралдаанаар яг одоо Олон улсын валютын сангийн хөтөлбөртэй холбоотой асуудлыг хэлэлцэж эхлээд байна.
Эл асуудалтай холбоотойгоор Сангийн сайд Б.Чойжилсүрэн бүлэгтээ мэдээлэл өгч буй аж.
Олон улсын валютын сангийн захирлуудын зөвлөлийн хуралдаан өнгөрсөн дөрөвдүгээр сарын 28-нд болсон ч Монголын Засгийн газрыг өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт оруулах эсэх асуудлыг хэлэлцэлгүй хойшлуулсан юм. Хойшлуулсан шалтгаан нь 2017 оны төсвийн тодотголтой хамт батлагдсан УИХ-ын 29 дүгээр тогтоолтой холбоотой байж болзошгүй тухай хэвлэлүүд мэдээлж буй. Мөн УИХ дахь Ардчилсан намын бүлгээс өнөөдөр энэ асуудалтай холбоотойгоор мэдээлэл хийхдээ “Оюутолгойн зэсийн баяжмалын мөнгийг Монголын банкаар дамжуулах ёстой” гэсэн 29 дүгээр тогтоолын 11 дэх заалттай холбоотой гэх мэдээллийг өгсөн.
Гэхдээ УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Тэрбишдагвын тайлбараар бол Олон улсын валютын сан 14 хоногийн дараа хуралдах чимээ дуулдаж байна.
Г.ДАРЬ