Найрал дуучид “Хүннү молл”-д гэнэтийн бэлэг барив

Хуучирсан мэдээ: 2017.05.01-нд нийтлэгдсэн

Найрал дуучид “Хүннү молл”-д гэнэтийн бэлэг барив

Монголын мэргэжлийн “Найрал дуу” үүсэн байгуулагдсаны түүхт 70 жилийн ой энэ онд тохиож байна. Энэхүү ойн баярыг угтан Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын найрал дууны ангийн дуучид өнгөрөгч бямба гаригт Хүннү моллд ая дуугаа өргөлөө. Дэлхийн сонгодог болон монгол дууг тэнд цугласан иргэдэд дуулж, сонирхуулсан нь гэнэтийн бэлэг байсан юм. Энэ нь тус театрын найрал дууны ангийн түүхт ойн арга хэмжээнд зориулан хөтөлбөрийн нэг байжээ.

Дашрамд дуулгахад, “Найрал дуу” үүсэн байгуулагдсаны түүхт 70 жилийн ойн хүрээнд Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын тайзнаа тавдугаар сарын 6-д Б.Дамдинсүрэнгийн “Учиртай гурван толгой” дуурь, тавдугаар сарын 14-д “Гранд Мелоди” хүндэтгэлийн гала тоглолтыг тоглох аж.

Ч.БОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж