Уран барилгын шинэлэг сэтгэлгээнд олгодог MIPIM Future Project Awards шагнал олгох ёслол Францын Канн хотноо боллоо. Шагналд хэрэгжсэн болон хэрэгжиж байгаа төслүүд өрсөлдөх эрхтэй аж. MIPIM шагналын шүүгчид ямар бүтээлийг илүүд үзэж байна вэ?
"Оффис» ангиллын шилдэгт REX Architecture товчооны Вашингтоны төсөл шалгарчээ. Шүүгчдэд хөдөлгөөнийг харуулах тэгш биш хана бүтээсэн 900 шилэн хавтан таалагджээ. Дандаа тэгшхэн хайрцгуудаас бүрэлдсэн хотод ийм оффис жинхэнэ бэлэг болсон байна.
Оманы нийслэл Маскат хотын ойролцоо, Allies and Morrison товчооны уран барилгачид 280 мянган хүн амьдрах Ифран хотыг босгож байна. Хот цөлд босч байна. Хотын төв нь борооны үеэр дүүрдэг хатсан голын салаанд байрлах бөгөөд тэр нь хотыг ундааны усаар хангаж өгнө гэсэн тооцоотой ажээ. Түр зуурын ч гэсэн тийм устай ойр байрлах нь хөрөнгийн нөөцийг хэмнэх болно хэмээн уран барилгачид тооцоолж байгаа юм. Энэ хот нь “Хотын томоохон төсөл” ангилалд тэргүүлжээ.
“Орон сууц ангилалд Нью-Йорк хотын өндөр барилга түрүүлэв. Tabanlioglu Architects товчооны уран бүтээлчид 25 давхартай ер бусын сонирхолтой байранд 75 айлын сууцыг багтааж чаджээ.
“Олон янзын зориулттай байгууламж” ангилалд тэргүүлсэн Калифорнийн Купертино хотын хаягдсан худалдааны төвд дэлхийн хамгийн том “ногоон” дээвэр бүхий байшин босч тэнд оффис, орон сууц, дэлгүүр, ресторан, кинотеатр, каток, боулинг, фитнес төвүүд байрлана гэсэн санааг уран барилгач Рафаэль Виньоли хэрэгжүүлж байна.
Латвийн Лиепай хотын халуун рашааны ваннын цогцолбор “Худалдаа, цэнгээний газрууд” ангилалд тэргүүлэв. Зураг төслийг нь латвад биш Харвардын их сургуулийг төгсөгч, Лос-Анжелес хотын Калифорнийн их сургуулийн багш Стивен Кристенсоны үндэслэсэн Steven Christensen Architecture уран барилгын товчоо боловсруулжээ.
“Сэргээлт ба төлөвлөлтийн-мастер” ангилалд Шведын Гетеборг хотын Utopia Arkitekter товчооны Nya Hovаs Urban Plan төсөл шалгарлаа. Уран барилгачдад хотын хүн ам нягт микрорайонд жинхэнээр тав тухтай амьдрах байр бүтээх зорилго тавьжээ. Тэд замын шуугианыг дараах орон сууцны биш байрнуудыг босгон “дуунаас хамгаалах дэлгэц” болгоод тэдний ард орон сууцыг босгосон байна.
Британийн Лутон хотын шинэ цэнгэлдэх “шилдэг спортын байгууламж” ангилалд орлоо. Нийт 22,5 мянган үзэгчдийн суудалтай цэнгэлэхийн эргэн тойронд найман орон сууц, туслах дэд бүтцийнхээ хамт босох юм. Төслийг зохиогч нь And Architects товчоо ажээ.
PES-Architects товчооны бүтээлийг “Инноваци” ангилалд үнэлэв. Хятад-Финляндын эдийн засаг, худалдаа, соёлын төвийг Нанкин хотноо үзэж болно.
Өндөр барилгын шилдэг төслөөр Куала-Лумпурын 39 давхар Ceylonz Suites оффисийн цамхгийг нэрлэжээ. Ажил хэргийн энэ байранд усан сан, оффисийн байр, зоогийн газар, спортын танхим, дэлгүүр зэргээс гадна дээвэрт нь ногоон цэцэрлэгтэй.
Tabanlıoğlu Architects товчооны уран барилгачид Туркийн Байбурт хотын маш загварлаг коммьюнити-төвийг бүтээж байна. Тэд “Олон нийтийн байр” ангилалд тэргүүлжээ. Тэнд эмэгтэйчүүд цугларч амьдралын туршлагаа хуваалцаж байх юм.
“Хуучин ба шинэ” ангилалд Wright and Wright Architects товчоо тэргүүн байрны шагнал авлаа. Лондон хотын Ламбет ордоны номын сан ба архивын байрыг тэд бүтээжээ.
Стамбул хотын Худалдааны танхмын захиалгаар хийгдсэн медиа-хотын төслийг Gökhan Avcıoğlu товчоо бүтээн “Оюун ухааны тоглоом” (Jeu d’Esprit)ангилалд тэргүүлэв. Хот “ухаалаг” технологиор” дүүрсэн байх ажээ.
Хятадад босох энэ төсөл Соёлын байгууламжийн сэргээлт төсөлд тэргүүллээ. Төслийг Pei-Zhu товчоо боловсруулжээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР