Зөвлөлдөх санал асуулгад оролцогчдын Үндэсний статистикийн хорооноос түүврийн аргаар сонгосон. Тус санал асуулгын нэг дэх шатны санал асуулгыг орон даяар санамсаргүй түүврийн аргаар сонгогдсон 1570 иргэнээс авсан бөгөөд хоёр дахь шатны зөвлөлдөх уулзалтад оролцогч 785 иргэнийг дээрх санал асуулгад оролцсон иргэдээс мөн санамсаргүй түүврийн аргаар сонгоод буй. Нэгдүгээр шатны санал асуулгад оролцогчдын хамгийн ахмад нь Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн иргэн 91 настай Г.Даваа гуай байсан бол хоёр дахь шатанд сонгогдсон хүмүүсийн хамгийн ахмад нь 85 настай Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн харьяат Д.Долгорсүрэн гэх эмэгтэй байна.
Хоёр шатны санал асуулгын хамгийн залуу хүмүүс нь 18 настай бол хоёр дахь шатанд 18 настай дөрвөн оролцогч оролцож байна. Нийт сонгогдсон хүмүүсийн 359 нь эрэгтэй, 426 нь эмэгтэйчүүд. Мөн шат шатны боловсролтой хүмүүсээс өнөөдрийн уулзалт бүрдэж байгаа ба огт боловсролгүй гэх 19 иргэн уулзалтад оролцож байгаа аж. Мөн уулзалтад УИХ-ын гишүүд, Улсын Бага Хурлын гишүүд, Ардын Их Хурлын депутатууд, үе үеийн төрийн түшээд, улстөрчид, төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөлөл оролцож байгаа бөгөөд гадаад дотоодын 60 шахам ажиглагч оролцож байгаа аж.
НЭГДҮГЭЭР ШАТАНД СОНГОГДСОН ХҮМҮҮС:
Нас | Эрэгтэй | Эмэгтэй | Нийт |
18-29 | 157 | 152 | 309 |
30-39 | 207 | 250 | 457 |
40-49 | 135 | 182 | 317 |
50-59 | 86 | 147 | 233 |
60-69 | 46 | 73 | 119 |
70+ | 26 | 54 | 80 |
Нийт | 657 | 858 | 1515 |
ХОЁРДУГААР ШАТАНД СОНГОГДСОН ХҮМҮҮС /ӨНӨӨДРИЙН АНХДУГААР ХУРАЛД ОРОЛЦОЖ БАЙГАА ХҮМҮҮС/:
Нас | Эрэгтэй | Эмэгтэй | Нийт |
18-29 | 82 | 75 | 157 |
30-39 | 102 | 120 | 222 |
40-49 | 76 | 97 | 173 |
50-59 | 53 | 81 | 134 |
60-69 | 34 | 35 | 69 |
70+ | 12 | 18 | 30 |
Нийт | 359 | 426 | 785 |
Ш.ЧИМЭГ