Хүчит арслангууд хөлбөмбөгийн талбайд

Хуучирсан мэдээ: 2017.05.01-нд нийтлэгдсэн

Хүчит арслангууд хөлбөмбөгийн талбайд

Зургаан сарын турш Хөлбөмбөгийн ногоон талбайд үргэлжлэх “Хүрхрээ” Үндэсний дээд лигийн нээлт өнгөрөгч бямба гаригт болсон. Энэ үеэр нэгэн сонирхолтой тоглолт явагдлаа. “Оддын хөлбөмбөг” нэртэй урлаг, спортын алдартнууд багтсан нөхөрсөг тоглолт Аутизмыг таниулах сарын аяны хүрээнд зохион байгуулагдсан юм. Уг тоглолтод наадмын ногоон зүлгэнд хүчит бярыг гайхуулж, монгол түмнээ баясгадаг хүчит арслангуудаас Н.Батсуурь, Р.Пүрэвдагва нар оролцсон юм. Тэд бөхчүүд хөнгөн шингэн, хурдтай гэдгийг харуулаад авлаа. Н.Батсуурь арслангийн хамгаалалт сайн байж, багийнхандаа багагүй дэмжлэгийг өгсөн бол Р.Пүрэвдагвад гоол хийх боломж ч гарсан. Харин тоглолтын үр дүнд арслан Р.Пүрэвдагвын багтсан “Цагаан барс” баг ялалтыг авсан бөгөөд багийн тоглогч Х.Цагаанбаатар, Д.Лхагва нар гоол оруулсан юм. Бөхчүүд бөхийн талбайд хэрхэн байсныг дараах фото агшнаас харна уу.

Гэрэл зургийг Н.Батмөнх

Гэрэл зургийг Н.Батмөнх

Гэрэл зургийг Н.Батмөнх

Гэрэл зургийг Н.Батмөнх

Гэрэл зургийг Н.Батмөнх

Ч.БОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж