Өнгөрөгч долоо хоногийн онцлох үйл явдлын нэг бол шинжлэх ухаан, соёл урлагийн “Алтан агсарга” шагналыг зарлан сонордуулах ёслолын ажиллагаа байсан юм. “Алтан агсарга” нийгэмлэгээс санаачлан зохион байгуулсан энэхүү арга хэмжээнд ”Монгол тулгатны 100 эрхэм”-үүдийн алдартнуудын төлөөлөл хүрэлцэн ирсэн. Харин энэхүү арга хэмжээний үеэр Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, мэргэжлийн сумо бөхийн 68 дахь их аварга Д.Дагвадорж, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Н.Түвшинбаяр нар нэгэн мэдээллийг өгсөн. Тэд Монгол тулгатны бөхийн их наадам зохион байгуулах болсон талаараа “Алтан агсарга” арга хэмжээний үеэр хэллээ. Монгол туулгатны бөхийн их наадам тун удахгүй зохион байгуулагдах болжээ.
Чөлөөт бөхийн холбооны ажлаа өгсөнөөс хойш нам жимхэн байсан Д.Дагвадорж холимог тулааны “ЗЭВ” холбооны ажлыг дэмжиж байгаагаа дөрөвдүгээр сарын 24-ний өдөр болсон хэвлэлийн хурлын үеэр илэрхийлж байсан. Түүнийг Монголын холимог тулааны “ЗЭВ” холбооны капитан буюу ахмад болсныг холбооныхон албан ёсоор мэдэгдсэн. Тэгвэл сүмогийн их аварга маань Монгол тулгатны бөхийн их наадмыг зохион байгуулахаар болжээ.
Ч.БОЛОР