“Монголиа Опен-2017” чөлөөт бөхийн Олон улсын тэмцээн өнөөдөр, маргааш буюу дөрөвдүгээр сарын 29, 30-ны өдрүүдэд "Буянт-Ухаа" спортын ордонд болж байна. Уламжлалт энэхүү тэмцээнд БНХАУ, БНСУ, ОХУ, Канад, Казахстан, Венесуэл, Монголын баг тамирчид өрсөлдөж буй. Тэмцээнийг "Буянт-Ухаа" спортын ордноос шууд дамжуулж байгаа бөгөөд http://mongoliaopen.com сайтаар мэдээллийг шуурахай хүргэж байгаа аж. Өнөөдөр эрэгтэйчүүдийн 57, 65, 74, 97 кг, эмэгтэйчүүдийн 48, 55, 60, 69 кг-ын жингийн медальтнууд тодорно.
ТЭМЦЭЭНИЙ ХУВААРЬ:
4-р сарын 29
- Эрэгтэй 57 кг, 65 кг, 74 кг, 97 кг
- Эмэгтэй 48 кг, 55 кг, 60 кг, 69 кг
4-р сарын 30
- Эрэгтэй 61 кг, 70 кг, 86 кг, 125 кг
- Эмэгтэй 53 кг, 58 кг, 63 кг, 75 кг тус тус жингийн аваргууд тодорно.
Ч.БОЛ