МАХН хамтрах уу, Л.Эрдэнэчулууныг дэвшүүлэх үү?

Хуучирсан мэдээ: 2017.04.30-нд нийтлэгдсэн

МАХН хамтрах уу, Л.Эрдэнэчулууныг дэвшүүлэх үү?

“NEWS.MN” сайтад өнгөрсөн долоо хоногт нийтлэгдсэн онцлох ярилцлагуудыг хүргэж байна.


“МАХН санал хуваах юм уу, дэмжих байдлаар орох ёсгүй”

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Намын даргыг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлнэ гэж ярьж байгаа. Бага чуулганаасаа дэмжлэг авбал эцсээ хүртэл дэмжиж ажиллана.

Ямар нэг шалтаг гаргаж ирээд дарамт шахалт учруулахыг үгүйсгэх аргагүй. Энэ тохиолдолд вариант бий. Гадаад харилцааны сайд асан Л.Эрдэнэчулуун гуайтай нэлээн олон удаа уулзаж, ярилцсан. Л.Эрдэнэчулуун гуай эцсийн хариугаа хэлээгүй байгаа. Гэхдээ бас татгалзаагүй. Нэр дэвшье гэдэг шийдвэр гаргахаасаа өмнө олон зүйлийг нягтлах шаардлага байна гэж хэлсэн.

МАХН, МАН хоёр нэг дэмжигчидтэй, ойр дотно нөхөрлөдөг гишүүд МАН-д ч байгаа, төр, засагт ажиллаж байгаа хүмүүсээсээ асууж тодруулах зүйл ч байна гэсэн.

Дэлгэрэнгүйг http://www.news.mn/r/330844 линкээр үзэх боломжтой.


“Дангаар орох уу, хамтрах уу гэдгээ хэлэлцэх хэрэгтэй”

МАХН-ын гишүүн Ж.Сүхбаатар: МАХН Ерөнхийлөгчийн сонгуульд оролцож таарна, оролцоо маань ямар байх вэ гэдэг УИХ-д суудалтай МАН, АН-ын байдлаас хамаарах нь тодорхой. МАХН ямартай ч одоогоор “хөзөр” атгаж байгаа гэж бодож байна. Тэхдээ МАХН-д том зовлон бий. Намын бодлого, үйл ажиллагаа намын гадна талаас оролцож нөлөөлөх гэдэг, үүндээ хүчээр хүрдэг улс төрийн албан тушаалтнууд, бүлэглэл дунд явж ирсэн. Намын удирдагч нь сонгуульд оролцох эсэхийг гадна талаас нөлөөтэй шийдэгддэг зовлонтой. УИХ-ын гишүүн О.Баасанхүү Ерөнхийлөгчийн сонгуулийн талаарх байр сууриа хэвлэл мэдээллээр илэрхийлсэн байна лээ. Гэхдээ МАХН дангаар уу, хамтарч орох уу гэдэг бодлогоо гаргахын тулд МАН, АН-тай өөрсдөө санаачлаад ажлын хэсэг байгуулаад яриа хэлэлцээ хийх хэрэгтэй байх. Өмнөх сонгуулиас авсан сургамж туршлага бий шүү дээ (инээв). Энэ бол миний хувийн байр суурь.

Дэлгэрэнгүйг http://www.news.mn/r/331068 линкээр үзэх боломжтой.


“Концессыг дуулиан болгож, ташаа мэдээлж байна”

Үндэсний хөгжлийн газрын Концесс, төр, хувийн хэвшлийн түншлэлийн албаны дарга О.Мөнхтөр: Өмнөх Засгийн газрын үед нэлээн олон концессийн гэрээ байгуулагдаж хэрэгжиж ирсэн. Зарим концесс нь уралдаант шалгаруулалт, шууд хэлэлцээрт орж гэрээ хийж явж байгаа. Энэ Засгийн газрын үед нийгэмд буруу ойлголт төрүүлээд байгаа шиг нэр бүхий долоон концессын гэрээг шинээр хийсэн асуудал байхгүй. Дуулиан тариад байгаа концессийн гэрээнүүдийг өмнөх Засгийн газрын үед эхлүүлээд, 2012, 2013 онд уралдаант шалгаруулалт нь зохион байгуулагдаж, Ажлын хэсэг нь байгуулагдсан байдаг. Тодруулбал, Чойрын дэд станцын өргөтгөл, МАК, Оюутолгой, Цагаан суваргын дэд станц, Хан-Уул дүүрэгт баригдаж байгаа 300 ортой төрөх эмнэлэг зэрэг нь бүгд өмнөх Засгийн газрын үед, буюу Эдийн засгийн хөгжлийн яам гэж байхад ажил нь эхэлсэн байсан.

Үндэсний хөгжлийн газар эдгээр төслийг төрийн залгамж чанарын дагуу үргэлжлүүлж дуусгахаар холбогдох гэрээ, хэлэлцээрийг нь байгуулсан. Мөн өмнөх Засгийн газрын үед автозам болон боловсролын салбарт хэрэгжүүлж байсан төслүүдийн гэрээний хэрэгжилт, чанар байдлыг холбогдох яамд, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар хамтран шалгасан. Ингэхэд автозамын салбарт хэрэгжүүлж байгаа таван төслийн улсын төсөвт ирэх хүндрэлийг бууруулж, 2017-2020 оны хооронд төлөгдөх байсан төлбөрийг 2020 оноос хойш болгон хойшлуулж нэг автозамын гэрээг мөн хойшлуулснаар төсөвт ирэх ачааллыг 200 орчим тэрбум төгрөгөөр бууруулсан. 

Дэлгэрэнгүйг http://www.news.mn/r/331060 линкээр үзэх боломжтой.


“Бага хурлаа тавдугаар сарын 3-нд товлолоо”

МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан: Манай намын Удирдах зөвлөлийн хурлаар хэд хэдэн асуудал хэлэлцсэний дотор бага хурлын товыг тогтсон. Тодруулбал, Монгол Улсын 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ тодруулах бага хурлаа тавдугаар сарын 3-нд хийхээр шийдвэрлэлээ.

 Дэлгэрэнгүйг http://www.news.mn/r/331268 линкээр үзэх боломжтой.


“Сайн яваагаа үйлдлээр бус зургаар харуулах шиг тэнэг зүйл байхгүй”

Жүжигчин Б.Цэцэг: Нийгэмд мөнгөтэй, мөнгөгүйн ялгаа асар их болсон цагт бид заавал бие биедээ баярхах ёстой гэж үү. Би энэ тал дээр их цензуртэй ханддаг. Сошиал ертөнцөд бүгд л бие биедээ гангарч, томорсон дүр зураг харагддаг. Энэ нь миний хувь хүний мөн чанартай нийцдэггүй ээ. Сайн яваагаа үйлдлээрээ бус зургаар харуулах шиг тэнэг зүйл байхгүй. Ер нь би 100 гаруй хүүхэдтэй хүн гэж ойлгож болно шүү. Одоо тус төвийн 22 хүүхэд ирэх жил улсын их, дээд сургууль, коллежид суралцах гэж байна. 2011 онд их сургуульд орж байсан хоёр ихэр охид маань одоо MIU сургуульд амжилттай суралцаж байгаа. Энэ хүүхдүүд маань л бидний ирээдүй шүү дээ.

Дэлгэрэнгүйг http://www.news.mn/r/331302 линкээр үзэх боломжтой.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж