Босоо Ганбаа “ажилтай” болжээ

Хуучирсан мэдээ: 2017.05.01-нд нийтлэгдсэн

Босоо Ганбаа “ажилтай” болжээ

УИХ-ын гишүүн асан С.Ганбаатар Ерөнхийлөгчийн сонгуулийн чимээнээр нэр дэвших сонирхлоо хүчтэй илэрхийлэх болсон. Тэрээр хэрэв МАХН-аас урилга ирвэл тус намаас Ерөнхийлөгчийн сонгуульд дэвших сонирхолтой байгаа гэдгээ хэвлэлээр дамжуулан МАХН-ын дарга Н.Энхбаярт хаягласан удаатай. Түүгээр ч зогсохгүй олон нийтийн сүлжээгээр би Ерөнхийлөгч болмоор байна гэдгээ байнга илэрхийлсэн болсон. Гэвч С.Ганбаатарыг намдаа элсүүлэх талаар МАХН-аас нүүр өгөхгүй байгаа гэсэн шүү. Ерөнхийлөгчид өрсөлдөх хүсэл нь талаар болсон С.Ганбаатар “ажилтай” болжээ.

Сүүлийн үед С.Ганбаатар хуучин ажлаа санагалзан Сүхийн талбайг гороолдог болсон гэх. Саяхан болсон оффшорчдыг эсэргүүцэх жагсаал Сүхбаатарын талбайд болсон. Энэ жагсаал дээр С.Ганбаатар мөн л микрофон олдсон завшааныг ашиглаад Ерөнхийлөгч болмоор байна гэдгээ далд утгаар илэрхийлээд авна лээ. Тэгвэл өнөөдөр болсон Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо /МҮЭХ/-оос зохион байгуулсан тайван жагсаалд мөн л гол дүр болон оролцож, микрофоны ард зогсож харагдсан. Улс төрийн тэмцлийн гараагаа Сүхбаатарын талбайгаас эхэлж, өвөл, зуныг ялгалгүй жагсаал, цуглаан зохион байгуулж эхэлсэн гэдгийг нь мэдэхгүй хүн тун ховор. Тиймдээ ч улс төрд хийх ажилгүй болсон С.Ганбаатарыг хуучин ажлаа санаад Сүхбаатарын талбайгаар эргэлдэх болсон гэж жагсаалд оролцогчид жиг жуг хийх юм билээ. Ерөнхийлөгчийн сонгууль хүртэл Сүхбаатарын талбай хөл хөдөлгөөн ихтэй байна, харин С.Ганбаатар гишүүн энэ жагсаал бүрийг алгасахгүй л болов уу.

Ш.ОЧ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж