Дэлхийн хамгийн хуурай цөлийн нууц

Хуучирсан мэдээ: 2017.04.29-нд нийтлэгдсэн

Дэлхийн хамгийн хуурай цөлийн нууц

Соёл иргэншилт хүн бүрийн мэдэх, олон мянган жуулчдыг татдаг байгалийн үзэсгэлэнт, гайхамшигтай газрууд бий. Гэхдээ энэ дэлхий дээр жуулчдын аяллын хөтөлбөрт ордоггүй хамгийн өвөрмөц газар байдаг гэнэ. Энэ бол Чилийн хойд хэсэгт орших дэлхийн хамгийн хуурай, сэрүүхэн  “Атакама” цөл юм. Атакамаг зорьж ирсэн хүн бүр амьдралынхаа турш маш өвөрмөц дурсамжтай үлдэх боломжтой.

АЛДАРТ “САРНЫ ХӨНДИЙ”

Атакам цөлийн хамгийн үзэсгэлэнтэй, зүйрлэшгүй гайхалтай хэсэг бол “Сарны хөндий”. Хар гаригийн ертөнцийг санагдуулах энэ байгалийн өвөрмөц тогтоцтой газрыг ихэнх тохиолдолд кино урлагийнхан зорин ирдэг гэнэ. Учир нь тэд хар гариг, марс, өөр ертөнцийн сэдэвтэй киноныхоо зураг авалтыг энд хийдэг ажээ.

МУМИ ЧИНЧОРРО.

НАСА-гийн судалгаагаар энэ цөлд дунджаар жилдээ 1 мм хур тунадас унадаг гэнэ. Харин төв хэсэгт нь хэдэн зууны турш ганц ч дусал хур тунадас унаагүй ажээ. Иймээс Атакамад цөлд амьдрах нь маш хүнд.

ЧУЛУУЛАГ МАНХАН «ҮХЛИЙН ХӨНДИЙ»

1917 онд Германы археологич Макс Улле энэ цөлд мянган жилийн тэртээх египетийн муми илрүүлжээ.  Мумиг олсон газрыг Чинчорро гэдэг. Энэ гайхамшигтай олдвор нь тус нутагт эртний соёл иргэншил байсан гэдгийн гэрч болж байна.

УРАН БАРИМАЛ «ЦӨЛИЙН ГАР».

Чилийн Антофагаста хотоос 75 км-т Атакама цөлийн бэлэг тэмдэг оршдог. Энэ бол хүний гараар бүтээгдсэн 11 метрийн өндөр уран баримал “Цөлийн гар” бөгөөд 1992 оны гуравдугаар сар байршуулсан ажээ.  Уран баримал нь хүний газраас гарч ирж буй зүүн гарын алгыг дүрсэлжээ.

GOOGLE-ИЙН ЗУРАГЛАЛ ДЭЭР«ЦӨЛИЙН ГАР»

“Цөлийн гар”-ыг  чилийн уран барималч Марио Ираррасабаль бүтээжээ. Тэрбээр шударга бус, харгис хатуу дэлхий дээр амьдарч буй хүн төрөлхтний ганцаардал, сул дорой байдлыг илэрхийлэхийг зорьсон гэдэг. Уран баримал нь соёл иргэншлээс хол, цөл газарт байрлаж байгаа нь түүний утга учрыг илүү тодотгож байна.

БЭЛТГЭСЭН: Э.ЦЭЦЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж