Ланс баг хаврын их цэвэрлэгээ хийлээ

Хуучирсан мэдээ: 2017.05.01-нд нийтлэгдсэн

Ланс баг хаврын их цэвэрлэгээ хийлээ

Төв аймгмийн Зуунмод сумын Ланс 2 дугаар багаас иргэдээ “Эрүүл орчин-Амьдралын зөв хэвшил” уриан дор Дэлхийн зөн Олон улсын байгууллага, багийн дэргэдэх хүүхэд хамгааллын клуб, ахмадын зөвлөл, эмэгтэйчүүдийн зөвлөл болон багийн иргэдийн оролцоотойгоор багийн нутаг дэвгэр болох 17,2 га газарт хаврын их цэвэрлэгээ хийлээ.

Айл өрхүүд өөрийн эзэмшлийн хашааныхаа гадна талбайг, багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг дэлгүүрүүд ойр орчмынхоо 50 метр газрыг, аж ахуй нэгжүүд 100 метр газрыг тус тус цэвэрлэсэн байна. Мөн багийн нутаг дэвсгэрээр дайран өнгөрдөг 800 метр орчим үргэлжлэх хур хог хаягдал их хэмжээгээр үүсдэг жалгыг ойр орчмын айлуудаас гадна багийн бусад иргэдийн дэмжлэгтэйгээр цэвэрлэжээ.

ЭХ СУРВАЛЖ: WWW.TOV.GOV.MN

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж