Лондонгийн хөрөнгийн биржийн FTSE 100 индекс өнгөрөгч лхагва гаригт маш доогуур үзүүлэлтийг үзүүлжээ. Үүнийг Английн томоохон эдийн засагчид АНУ-ын өрийн хямралтай холбоотой хэмээн тайлбарлаж байна. Тухайн өдөр тус индекс 2,68 хувиар огцом унасан аж. Үүнээс шалтгаалан Лондонгийн хөрөнгийн биржээс Lllyods Banking Group 180 сая доллартай тэнцэхүйц хувьцааг эргүүлэн татсан бол Vodafone компани 149 сая доллартай тэнцэхүйц хувьцааг эргүүлэн татжээ. Мөн газрын тос болон байгалийн хийн компани Tullow Oil-ийн индекс 5.68 хувиар унасан үзүүлэлт ажиглагдаж байна.
Б.БОЛОРСҮХ