-FIBA 3×3 Чалленж тэмцээнээс Монголын шигшээ хүрэл медаль хүртэж дэлхийн шилдэг 16 баг уригдан оролцдог "Их дуулга"-д өрсөлдөх эрхийг авлаа-
FIBA буюу олон улсын сагсан бөмбөгийн холбооноос зохион явуулдаг 3х3 гран при /Чалленж/ тэмцээн БНХАУ-ын Наньжин хотноо өнгөрөгч долоо хоногт боллоо. Тус тэмцээнд тив тивийн шилдэг 16 баг өрсөлдсөнөөс манай баг хүрэл медаль хүртэж, ирэх долдугаар сард Япон улсад болох “3х3 Word Tour” буюу "Их дуулга"-д өрсөлдөх эрхийг авсан юм.
Наньжинд болсон тэмцээнд манай баг UB Garuda нэрээр оролцсон бөгөөд Тайваныг 21:10, Словений хүчирхэг Ljubljana, БНХАУ-ын багуудын хожиж, хэсгээсээ нэгдүгээр байраар шалгарсан. Улмаар хасагдах шатанд БНХАУ-ын Jiangsu West багийг 21:11 онооны харьцаагаар хожиж, шилдэг дөрөвт үлдсэн юм. Ингээд мөнгөн медалийн төлөөх тоглолтод дэлхийн чансааны 7-д бичигдэж байгаа Сербийн алдарт Zemun багт 22:18-аар хожигдсон ч хожлын тоогоор гуравдугаар байрт орж, гурван мянган ам.доллараар шагнуулсан юм. Финалд үлдсэн Сербийн баг Словенийн багийг хожиж, аваргын цомыг өргөлөө. Ирэх долдугаар сарын 29-30-ны өдрүүдэд Японд болох дэлхийн шилдэг 16 баг оролцдог “3х3 Word Tour” буюу "Их дуулга"-д Монгол, Сербийн багууд авсан юм.
Олон улсын сагсан бөмбөгийн 3х3 холбоо сар бүр гранпри тэмцээнийг зохион байгуулдаг уламжлалтай. Энэхүү хуваарийн дагуу Монголын баг Хятадын тэмцээнд амжилттай оролцсон бол одоо тэднийг Малайзын тэмцээн хүлээж байна.
Ч.БОЛОР