дунд хүртэлх буюу ургац хураалт эхлэх үеэр цаг агаарын төлөв сайнгүй
байх бололтой. Ялангуяа усархаг бороо орох, хөрөсөн дээр цочир хүйтэрж,
хяруу унах, зарим нутагт цас унах зэрэг гэнэтийн өөрчлөлтүүд гарах
магадлалтай байгаа аж. Үүнтэй холбогдуулан Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн
үйлдвэрийн яамнаас тариалан эрхлэгчдэд зөвлөмж хүргүүлсэн байна. Мөн
ургац хураалтын үед гарч болзошгүй саатал, бэрхшээл гарахаас урьдчилан
сэргийлж ажиллах тэр дундаа тоног төхөөрөмжөө богино хугацаанд
засварлахыг сануулжээ.
асуудлаар Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны Газар тариалангийн
бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын орлогч дарга Д.Есөн-Эрдэнээс
дараах асуултад хариулт авлаа.
-Ургац хураахтай холбоотой цаг үеийн ажлынхаа талаар танилцуулаач?
-Ургац хураалтын бэлтгэл ажлууд ид үргэлжилж байна. Үндсэндээ тариалан
эрхэлдэг аж ахуйн нэгж, иргэд техникийнхээ засвар үлчилгээний ажлуудыг
хийж байна. Энэ сарын 3-ны өдрийн байдлаар техникийн засварын явцын
мэдээ 70-80 хувьтай байгаа. Мөн орон нутагт ургац хураах, тээвэрлэхтэй
холбоотойгоор зам гүүрийн ажлууд хийж байна.
-Техникийн хүрэлцээ ямар байдаг вэ?
-Ургац хураалтад зориулж нэмэлтээр улсын төсвийн хөрөнгөөр 19 ширхэг
комбайн худалдан авах ажлыг зохион байгуулж байна. Ургац хураалтаас
өмнө оруулж ирэх байх. Мөн үр тариа цэвэрлэх тоног төхөөрөмж, үр тарианы
явуулын техникүүдийг нийлүүлэх тал дээр судалж байна. 300 мянга гаруй
га талбайд тариалан эрхэлсэн байгаа. Тиймээс явуулын техникүүд
хэрэгтэй. Техникийн хангамж мэдээж чухал.
-Намар цагт улаанбуудайн ургац хураалтаас гадна хүнсний ногоо хураах,
худалдаалах ажил идэвхждэг. Хүнсний ногооны хувьд ямар байгаа вэ?
-Төмсийг энэ жил 14.6 мянган га талбайд тариалсан бол бусад хүнсний
ногоог 7.2 мянган га газарт тариалсан. Үндсэндээ таримлынхаа төрөл болон
тариалсан талбайгаараа жил жилд нэмэгдэж байгаа. Хүнсний ногоо гэхэд
өнгөрсөн жилийнхээс мянган га талбайгаар нэмэгдсэн. Одоогоор хүнсний
эрт ургацын ногоонууд зах зээл дээр худалдаалагдаад эхэлсэн байна. Энэ
сарын 10-12-ны өдрүүдэд Ногоон хувьсгал үндэсний хөтөлбөрийн хүрээнд
үзүүлэх сургалт болдог юм. Энэ сургалтыг энэ жил Увс аймагт “Чацаргана”
үндэсний хөтбөрийн үндэсний чуулгантай хамтатган зохион байгуулна. Мөн
“Намрын ногоон өдрүүд” өргөтгөсөн худалдаа маань бас болно.
-Энэ жилийн хувьд импортын хүнсний ногоонд өндөр татвар тавьж байгаа байх аа?
-Өмнө нь татвар нь ялгаатай байсан. Хүнсний ногооны импорт бага байдаг
долдугаар сарын хувьд таван хувьтай. Бусад үед 15 хувьтай байсан. Үүнийг
ялгаагүй 15 хувь болгосон. Тэгэхээр бидний зүгээс нэг талаас үндэсний
үйлдвэрлэлээ дэмжиж байна. Мөн эх орны ургацаа хэрэглэхийг уриалж байгаа
хэрэг л дээ.
"Улс төрийн тойм" сонин