19 компанийн 1.217.002 хувьцаа арилжжээ

Хуучирсан мэдээ: 2017.05.01-нд нийтлэгдсэн

19 компанийн 1.217.002 хувьцаа арилжжээ

2017 оны 5 дугаар сарын 01-ны өдөр “I”, “II", “III" ангилалд бүртгэлтэй 19 хувьцаат компанийн 1.217.002 ширхэг хувьцаа арилжигдсанаас 10 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 6 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан  бол 3 хувьцаат компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс “Евроазиа Капитал холдинг"  компанийн хувьцааны ханш хамгийн өндөр буюу 14.96%-иар өссөн бол "Стандарт ноос” компанийн ханш хамгийн өндөр буюу 13.53% хувиар уналаа. 

Засгийн газрын үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаагаар 782 ширхэг үнэт цаас 72,689,620 төгрөгөөр арилжаалагдсан байна.

Энэ өдөр "MSE ALL" индекс 840.12 нэгж болж 0.35%-иар өссөн бол зах зээлийн үнэлгээ 1,486,743,860,144 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

Эх сурвалж: МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж