УИХ-ын гишүүн О.Баасанхүү өрөөгөө шилжүүлсэн байна. Тэрбээр Төрийн ордны 111 дүгээр өрөөнд байрлажээ. Харин О.Баасанхүү гишүүний нүүсэн өрөөнд Ардчилсан намын дарга С.Эрдэнэ орсон байна. Ардчилсан намын дарга С.Эрдэнийн байрлаж байсан өрөөнд АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат оржээ.
Өнгөрсөн долоо хоногийн турш О.Баасанхүү гишүүн өрөөний асуудлаар маргалдсан. Түүнд өрөөгөө шилжүүлэх бичиг ирсэн ч шилжиж орох өрөө нь сулраагүй байсан тул тэрбээр бичил акц хийгээд амжсан. Тодруулбал Төрийн ордны коридорт ширээгээ засаад хэсэг хугацаанд суусан билээ. Мөн Сүхбаатарын талбайд гэр бариад ажлаа явуулна гэж Хотын дарга руу бичиг илгээсэн.
Харин энэ амралтын өдрүүдэд гишүүдийн өрөөг шилжүүлж, асуудлыг шийдсэн аж.
Т.ДАВААНЯМ