Соёл, урлагийн байгууллагуудын ажилтнуудтай уулзлаа

Хуучирсан мэдээ: 2017.05.01-нд нийтлэгдсэн

Соёл, урлагийн байгууллагуудын ажилтнуудтай уулзлаа

Сэлэнгэ аймгийн Боловсрол, соёл урлагийн газар аймгийнхаа соёл, урлагийн салбарын удирдах ажилтнуудаа Засгийн Газрын Хэрэгжүүлэгч Агентлаг Соёл, урлагийн газар, БСШУСЯ-ны Соёл урлагийн бодлого зохицуулалтын газрын үйл ажиллагаатай танилцах тухай хүсэлтээ БСШУСЯ-нд тавьсан.  

Энэ хүсэлтийн дагуу БСШУСЯ-ны Соёл урлагийн бодлого зохицуулалтын газрын хамт олон 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр, ЗГХА Соёл урлагийн газрын дарга, мэргэжилтнүүдийн хамт 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Сэлэнгэ аймгийн хамт олныг өөрийн байрандаа хүлээн авч уулзлаа.

Уулзалт халуун дулаан уур амьсгалд өрнөж ЗГХА Соёл, урлагийн газрын дарга Г.Эрдэнэбат агентлагийн үйл ажиллагааны чиглэлийн тухай мөн мэргэжилтнүүдээ танилцуулав.

Соёл, соёлын өвийн хэлтсийн дарга Г.Батхуяг ЗГХА Соёл, урлагийн газрын цаашдын үйл ажиллагааны эрхэм зорилго (Төрөөс соёл урлагийн салбарын хөгжлийн бодлого боловсруулахад дэмжлэг үзүүлэх, тус салбарт явуулж буй төрийн бодлогыг хэрэгжүүлэх замаар соёл урлагийн салбарын нийгэм, эдийн засгийн хөгжилд гүйцэтгэх үүргийг нэмэгдүүлэхэд оршино), стратегийн зорилт (Төрөөс соёлын талаар баримтлах бодлого, соёлын тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг улсын хэмжээнд зохион байгуулах), зорилгодоо хүрэх 7 гол зорилтыг танилцууллаа. Үүнд :

  1. Соёл урлагийн бүтээлч аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлэх, Соёл урлагийн олон талт үйлчилгээг нийт хүн амд хүргэх

  2. Соёлын үйл ажиллагаанд гэр бүл, иргэдийн тэгш оролцоог хангах, соёлын үнэт зүйлийг иргэд бүтээн бий болгох, хүртэх, эзэмших, орчин, нөхцөл бүрдүүлэх, соёл урлагийн олон талт үйлчилгээг нийт хүн амд хүргэх

  3. Соёлын өвийг хадгалж хамгаалах, өвлөн уламжлах, баяжуулан хөгжүүлэх

  4. Соёлын салбар дахь ажил эрхлэлтийг дэмжих, хүний нөөцийг чадваржуулах

  5. Соёлын тоо бүртгэл хөтөлж ,дүн шинжилгээ хийх

  6. Соёл урлагийн мэргэжлийн холбоод, олон нийтийн байгууллага, хувийн хэвшлийн байгууллагатай хамтран ажиллах, тэдгээрт дэмжлэг, туслалцаа үзүүлэх

  7. Соёлын удирдлагын мэдээллийн нэгдсэн систем бий болгож хөгжүүлэх. Эдгээр зорилтын хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагааг дэлгэрэнгүй тайлбарлаж танилцууллаа.

Мөн Сэлэнгэ аймгаас ирсэн удирдлага, мэргэжилтнүүдтэй санал солилцлоо.

Эх сурвалж: СОЁЛ УРЛАГИЙН ГАЗАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж