Шинэ сургууль ашиглалтад орлоо

Хуучирсан мэдээ: 2017.04.30-нд нийтлэгдсэн

Шинэ сургууль ашиглалтад орлоо

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороонд 127 дугаар бүрэн дунд сургуулийн барилга ашиглалтад орж, өнгөрсөн баасан гаригаас сурагчидаа хүлээн авлаа.

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барьсан тус сургууль нь 640 сурагч хүлээн авах хүчин чадалтай. Баянзүрх дүүргийн 27 дүгээр хорооны 780 хүүхдүүд суралцана.

Тус сургуулийн барилгыг “Сити плазе" ХХК барьж гүйцэтгэжээ.

Онцлоход, 127 дугаар сургуулийн барилгын ажил 2012 онд эхэлсэн хэдий ч хөрөнгө мөнгөний асуудлаас үүдэн зогсоод байсан юм.

Иймээс Баянзүрх дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдаваа болон удирдлагууд, эцэг эхчүүдийн туслалцаа дэмжлэгтэйгээр ажлыг шуурхайлснаар хүүхдүүд гэртээгээ ойрхон шинэ сургуультай боллоо.

Г.ХОРОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж