Харвардын их сургуулийн эрдэмтэд хиамны төрлийн бүтээгдэхүүн их хэрэглэх нь элдэв өвчлөл үүсгэхэд нөлөөлдөг эсэхийг судалжээ. Гэтэл бидний идэх дуртай зайдас л гэхэд хүний эрүүл мэндэд тун сөрөг нөлөөтэй гарсан байна. Ганц зайдас ч биш хиамны төрлийн бүхий л бүтээгдэхүүн хүний биед сайнаасаа саар нөлөө илүүтэй аж. Ийм төрлийн хүнснээс ердөө 50 граммыг идэхэд л чихрийн шижингээр өвчлөх эрсдлийг хэд дахин нэмдэг гэнэ. Үүний учир нь хиам үйлдвэрлэхэд хэрэглэдэг элдэв төрлийн амтлагчид бөгөөд тэдгээр нь хавдрын эс үүсэх таатай орчин болдгийг тогтоожээ.