Уг зам 2006 оноос хойш нэг ч удаа засварт орж байгаа юм. Тиймээс зөвхөн засах бус гэрэлтүүлэг, чимэглэлийн ажлуудыг нь хийх аж. Ингэхийн тулд өндөр хүчдэлийн 10000 кв-ийн 21 тулгуур шинэчилж зөөх, 35000 кв-ийн дөрвөн тулгуур хураах, 0.4 кв-ийн 20 ш тулгуур зөөх өндөрлөх, газар доорх кабель шугам 350 м, өндрийн кабель 1000 м шинэчлэн зөө, хуучин гэрэлтүүлгийн 35 шон гэрэлтүүлгийг хурааж дүүрэгт хүлээлгэн өгсөн бөгөөд ус зайлуулах хиймэл байгууламжийн ажил есөн цэгт хийх аж.
Эхний ээлжинд уг замын хөдөлгөөнийг 10 хоног хязгаарлаж зам барилгын ажил гүйцэтгэх юм. Ингэхдээ хоёр км тутамд хэсэгчилж засах аж. Учир нь хөдөлгөөнийг бүрэн хаавал тэнд байгаа иргэдийг тээвэрлэж, зорчуулах ажил хүндрэлтэй болох юм. Мөн зуны цагт зуслан хот хоёрын хооронд зорчих хоёр замын нэг тул долоон буудлын замд хэт их ачаалал өгөх аюултай аж. Энэ замыг засах ажлын талаар өнөөдөр нийслэлийн Автозамын газраас мэдээлэл хийх юм.
"Улс төрийн тойм" сонин