Өнгөрсөн хичээлийн жилд улсын хэмжээнд 154 их, дээд сургууль тусгай зөвшөөрлийн дагуу дээд боловсрол олгох үйл ажиллагаа эрхэлж байсан бол энэ хичээлийн жилд 102 их, дээд сургууль үргэлжлүүлэн хичээллэх аж. Учир нь, төрийн өмчит 42 сургуулийг нэгтгэж, 16 болгох шийдвэр энэ оны нэгдүгээр сард гарсан. Тухайн үед БСШУЯ-ны харьяаны биш ХЗДХЯ, БХЯ-ны харьяа сургуулиуд нэгдээгүй үлдсэн юм. Харин энэ хичээлийн шинэ жил буюу есдүгээр сарын нэгнээс эхлэн Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа Хилийн цэрэг, Цагдаагийн академи, Тагнуулын академи нэгдэж, Дотоодын цэргийн сургууль байгуулж байгаа гэнэ. Батлан хамгаалах яамны харьяа Батлан хамгаалахын их сургууль нь аль нэг сургуультай нэгдэхгүйгээр урьдын адилаар хичээллэх юм. Мөн өнгөрсөн долоо хоногт зургаан их, дээд сургуулийн үйл ажиллагааг хаажээ.
Д.Долгор