Тавантолгойн асуудлыг хэлэлцэнэ

Хуучирсан мэдээ: 2010.04.21-нд нийтлэгдсэн

Тавантолгойн асуудлыг хэлэлцэнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан 10.00 цагаас Засгийн газрын хуралдааны танхимд эхэллээ. Өнөөдрийн  хуралдаанаар дараахь асуудлуудыг хэлэлцэх юм. Үүнд: Нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай,  Цэргийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын 2009 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2009 онысанхүүгийн тайлан, Буцалтгүй тусламжийн хэлэлцээрийн төслийн тухай, Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах асуудлын тухай, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай /Бичил уурхайг зохицуулах талаар/, Эрчим хүчний зохицуулах газрын үйл ажиллагаа болон тус газрын зохицуулалтын үйлчилгээний хөлс, төсөв батлах тухай, Ан агнуурын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Даатгуулагчийн шимтгэл төлөх орлогын дээд хэмжээг тогтоох тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг хийгдэнэ. Мөн ГХЯ-ны сайд Г.Занданшатараас “Нууц асуудал”- ийг оруулж хэлэлцүүлэх юм.
 
Мөн Засгийн газрын хуралдаанд Хиймэл дагуул ашиглан телевиз, радиогийн өргөн нэвтрүүлэг цацаж байгаабайдлын тухай, Иргэдээс 2010 оны I улиралд Засгийн газарт ирүүлсэн өргөдөл, гомдлын дүнгийн тухай, Засгийн газрын 2010 оны 3 дугаар сарын үйл ажиллагааны товч тайлан,  Газрын нэгдмэл сангийн 2009 оны тайлан,  “МИАТ” ХК-ийн тухай, Батлан хамгаалахын сайдын гадаад томилолтын дүнгийн тухай асуудлуудыг танилцуулахаар болсон байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж