Өнгөрсөн баасан гаригт буюу дөрөвдүгээр сарын 21-нд Их Британийн хатан хаан 91 насны ойн баяраа тэмдэглэн өнгөрүүлсэн. Энэ үйл явдал дуучин Рианнагийн онгодыг сэргээсэн бололтой. Учир нь Рианна өөрийн Instagram хуудсандаа фотошопоор янзалсан хатан хааны зургийн цомгийг оруулжээ. Энэ үйлдэлд нь маш олон хүн дургүйцлээ илэрхийлсэн ч тэрээр зургийг цомгоо устгалгүй, эсрэгээр нь олон зураг нэмж оруулжээ.
Харин дуучин Рианнагийн энэ үйлдэлд Их Британийн хааны гэр бүл тайван хүлээн авсан ажээ.
Бэлтгэсэн: Э.Цэцэг