Батерейны “ээж”-ийг бүтээжээ

Хуучирсан мэдээ: 2017.04.24-нд нийтлэгдсэн

Батерейны “ээж”-ийг бүтээжээ

Танд цэнэглэдэг хэдэн төхөөрөмж байдаг вэ? Ухаалаг гар утас, таблет, лэптоп, камер, агаар цэвэршүүлэгч, зөөврийн чийдэн, дрон тэр ч бүү хэл цахилгаанаар ажилладаг автомашиныг хүртэл цэнэглэчихэж чаддаг зөөврийн аварга батерейг бүтээжээ. Түүнийг “ээж” гэж нэрлэдэг байна.

Уг зөөврийн батерейны жин нь 5 кг, багтаамж нь 116,000mAh ба таны ухаалаг гар утас iPhone 7-г 61 удаа цэнэглэх хүчин чадалтай, (2) USB Quickcharge 2.0, (2) USB, (2) USB Type C, (2) AC Outlets, (2) DC Outlets, and (1) 12V Car Port зэрэг олон төрлийн оролтуудтай.

Энэхүү бүтээгдэхүүний урьдчилсан захиалга ирэх зургадугаар сараас эхлэх ба үнэ нь 459-699 ам.долларын хооронд байх аж.

Т.МӨНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж