-АНУ, Орос, Хятад гурав цэргийн зардлын лидерүүд болжээ-
Цэрэг армидаа зориулж буй зарлагаар дэлхийн лидер нь АНУ бөгөөд цаашид ч энэ улс цэргийн зардлыг хорогдуулах хандлагагүй байна хэмээн шинжээчид тэмдэглэж байна.
АНУ, Хятад, Орос гурав цэргийн зардлаар тэргүүлж байгааг Стокгольмын Энх тайвны асуудал судлах хүрээлэнгийн гаргадаг дэлхийн зэвсгийн наймаа, улс орнуудын цэргийн зардлын тухай илтгэлээс тодорхой харагдаж байна. Баримтад өгүүлснээр цэргийн нийт зардал дэлхийн хэмжээнд өмнөх оныхоосоо өсч, 1686 тэрбум ам.доллар хүрчээ. Өнгөрсөн онд 611 тэрбумыг цэрэг армийг бэхжүүлэхэд зарцуулсан АНУ жагсаалтыг тэргүүлж, дараагийн байранд нь 215 тэрбумын зардалтай Хятад бичигдсэн байна. Гуравдугаарт ОХУ оржээ. Тус улс цэргийн хэрэглээгээ 5,9 хувиар нэмэгдүүлэн, 2016 онд 69,2 тэрбум ам.доллар зарлагаджээ.
НАТО-гийн орнуудын тухай илтгэлд дурдахдаа АНУ-ыг цэргийн зардлаа ДНБ-ний хоёр хувьтай тэнцэх хэмжээнд барихыг уриалжээ. НАТО-гийн гишүүн орнуудаас Грек, АНУ, Франц, Эстони дөрвөн орон ДНБ-ний хоёр хувиас хэтрүүлэлгүй барьж байгаа гэнэ.
Ш.МЯГМАР