Зимбабве “газрын шинэчлэлт” хөтөлбөрт 12 тэрбум доллар зарна

Хуучирсан мэдээ: 2011.08.05-нд нийтлэгдсэн

Зимбабве “газрын шинэчлэлт” хөтөлбөрт 12 тэрбум доллар зарна

Зимбабве улсын гол салбар болсон хөдөө аж ахуйн салбарт 12 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийхээр болсоноо тус улсын ерөнхийлөгч Роберт Мугабе мэдэгдлээ. Ийнхүү их хэмжээний хөрөнгө оруулалтыг хийснээр эдийн засаг нь дээшилнэ гэж ерөнхийлөгч Мугабе үзэж байгаа юм. Тэрээр хөрөнгө оруулалт хийх болсоноо үндэсний фермерүүдийн холбооны хуралд оролцож байхдаа албан ёсоор зарласан аж. 87 настай Мугабе ерөнхийлөгчийн засаглалын хамгийн том бодлого болох “Газрын шинэчлэл” хэмээх төсөлд тусгасан нэг бодлого нь ийнхүү хэрэгжиж эхэллээ. Гэсэн хэдий ч олон улсын ажиглагчид энэ их хэмжээний хөрөнгө оруулалт нь Зимбабвегийн эдийн засгийг улам хүнд байдалд оруулна гэж мэдэгдээд байгаа билээ. Олон улсын ажиглагчдын олж тогтоосноор Мугабегийн төрөл садан хэмээгдэх 39 хүн тус бүрдээ нэг ферм ажиллуулдаг болох нь тогтоогджээ. “Газрын шинэчлэл” хэмээх төслийн эхний шатны хөрөнгө оруулалт болох 12 тэрбум доллар фермерүүдэд очих юм. Роберт Мугабе “газрын шинэчлэлт” хөтөлбөрөө 2000 оны эхэн үеэс хэрэгжүүлж эхэлсэн байна. Тэрээр өөрийн засаг захиргааны хэрэгжүүлж байгаа бодлогыг Зибабвегийн эдийн засагт сайнаар нөлөөлнө гэдгээ илэрхийлсээр байгаа билээ. Дашрамд дурьдахад өнгөрөгч мягмар гаригт Нэгдсэн үндэстний байгууллагаас тус улсын өлсгөлөнд нэрвэгдээд байгаа бүс нутгуудад 73 сая доллартай тэнцэхүйц хоол, хүнсний бүтээгдэхүүнийг тарааж эхлээд байгаа юм. Тус улс ийнхүү зөвхөн энэ жил л гэхэд 415 сая доллартай тэнцэхүйц тусламжийн хоол, хүнсний бүтээгдэхүүнийг авчээ.

Б.БОЛОРСҮХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж