Монгол Улсад генерал цол бий болсны түүхт 73 жилийн ойн хүндэтгэлийн арга хэмжээ энэ сарын 28-ны өдөр болно. Энэ удаагийн арга хэмжээг Тагнуулын ерөнхий газраас зохион байгуулах юм.
Одоогоос 73 жилийн өмнө буюу 1944 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдөр БНМАУ-ын Ардын сайд нарын Зөвлөлийн тогтоолоор улс орныхоо дотоод, гадаад аюулгүй байдлыг хангах тусгай чиг үүрэгтэй байгууллагын 11 албан хаагчид цэргийн дээд цол болох генерал цол хүртээж байсан түүхтэй. Тиймээс жил бүрийн энэ өдрийг “Генералуудын өдөр” болгон тэмдэглэж, алтан мөрдэстэй генералууддаа тусгай чиг үүрэгтэй байгууллагууд ээлжлэн хүндэтгэл үзүүлдэг уламжлал тогтжээ.
Б.БАТ