“Оддын хөлбөмбөг”-ийн ОРОЛЦОГЧИД

Хуучирсан мэдээ: 2017.04.26-нд нийтлэгдсэн

“Оддын хөлбөмбөг”-ийн ОРОЛЦОГЧИД

Монголын хөлбөмбөгийн талбайг спорт, урлагийн одод чимэхээр болжээ. Ирэх бямба гаригт буюу дөрөвдүгээр сарын 29-ний өдөр “Оддын хөлбөмбөг” нөхөрсөг, бооцоот халз тоглолт болох юм. Энэхүү тоглолтыг Монголын хөлбөмбөгийн холбооны маркетингийн хэлтсээс зохион байгуулж байгаа бөгөөд нөхөрсөг тоглолтод оролцох одод хэдийн урилгаа аваад эхэлсэн байна. Нөхөрсөг тоглолтод оролцох одод “Хөх” “Цагаан” багуудад хуваагдах бөгөөд Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, Соёлын гавьяатууд болон спорт, урлагийн алдартнууд оролцох юм. Тодруулбал, Олимпийн медальтнуудаас Н.Түвшинбаяр, Э.Бадар-Ууган, Х.Цагаанбаатар, Д.Отгондалай нар багтсан бол улсын арслан Р.Пүрэвдагва тэргүүтэй хүчтэнүүд ч ур чадвараа сорино. Урлаг соёлын оддоос “Хурд”, Guys хамтлагийнхан болон Г.Ганхүү, П.Баярцэнгэл, яруу найрагчдаас Ш.Гүрбазар багтаж, урилгаа аваад байна.

Хөлбөмбөгийн холбооноос яагаад 29-ний өдрийг сонгосон шалтгаан нь энэ өдөр 120 сая төгрөгийн шагналын сантай “Хүрхрээ” үндэсний дээд лиг эхэлж байгаатай холбоотой аж. Ийнхүү Үндэсний Үйлдвэрлэгч “Арван Үндэс” компаниас гурав дахь жилдээ зохион байгуулж буй Дээд лигийн тоглолтын үеэр “Оддын хөлбөмбөг” нөхөрсөг, бооцоот тэмцээн болж, одод урилгаа аваад эхэлсэн байна.

“ЦЭНХЭР” БУЮУ ХӨХ ЧОНОНУУД БАГ.

  • Ерөнхий дасгалжуулагч: МУСГЗ Ш.Гүрбазар
  • Г.Ганхүү – “Шар айраг” хамтлагийн дуучин
  • Д.Энхбаяр –  TV Coctail хамтлагийн жүжигчин
  • Ш.Батсуурь -Жүжигчин
  • Н.Оргил -Жүжигчин
  • Э.Бадар-Ууган -Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, Олимпийн аварга
  • Х.Бат-Ундрал -"Guys" хамтлагийн дуучин
  • Х.Манлайбаатар –Жүжигчин
  • Д.Отгонбаяр – “Хурд” хамтлагийн соло гитарчин
  • Ж.Нарантунгалаг – Монголын тулааны спортын тамирчин, холимог тулааны дэлхийн аварга, гавьяат тамирчин
  • Д.Дэрмээ- "Чоно" хамтлагийн ахлагч, дуучин
  • П.Сэрдамба – Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин
  • Б.Пүрэвсайхан – Бөх, Монгол Улсын Заан
  • Шинобу Амараа буюу Ц.Амарсайхан – Мэргэжлийн кикбокс, мутай боксын дэлхийн аварга “Shinobu fighting, fitness center” төвийн тамирчин

“ЦАГААН” БАГ:

  • Ерөнхий дасгалжуулагч: Н.Түвшинбаяр – Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, Олимпийн аварга
  • Х.Цагаанбаатар – Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин
  • Д.Отгондалай – Монгол Улсын Гавьяат тамирчин
  • Т.Бархүү – Жүжигчин
  • Б.Анхбаяр – Жүжигчин
  • С.Болд-Эрдэнэ – УДЭТ-ын жүжигчин
  • Р.Пүрэвдагва – Бөх Монгол Улсын Арслан
  • Д.Отгон-Баатар – Хурд Хамтлагийн бөмбөрчин
  • Д.Лхагва -"Guys" хамтлагийн дуучин
  • П.Баярцэнгэл – Дуучин
  • Б.Батзаяа – Хөтлөгч
  • Э.Цолмонбаяр – Жүжигчин, хөтлөгч
  • Н.Ялалт – Жүжигчин
  • О.Амгаланбаатар – Жүжигчин, загвар өмсөгч нар багтсан байна.

Ч.БОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж