АНУ-ын ерөнхийлөгч асан Барак Обама албан ажлаа хүлээлгэн өгснөөс хойш анх удаа олон нийтийн өмнө ил гарчээ. Тэрбээр Чикагогийн их сургуулийн оюутнуудад цаашид төлөвлөж буй ажил болон ирээдүйн АНУ-ын тухай лекц уншжээ. Барак Обама тус сургуульд 1992-2004 оныг хүртэл 12 жил багшилж байсан бөгөөд Үндсэн хуулийн эрх гэдэг хичээл ордог байв.
АНУ-ын экс-ерөнхийлөгч “Намайг байхгүй хооронд улс эх оронд юу болж өнгөрөв” гэсэн хошин асуултаар илтгэлээ эхлүүлжээ. Тэрбээр өөрийн илтгэлдээ одоогийн ерөнхийлөгч Дональд Трампын талаар нэг ч үг дурдаагүй байна.
Цаашид Обама ирээдүйн удирдагчдыг бэлтгэх, шүүхийн шинэчлэл болон санхүүгийн бодлогын асуудалд гол анхаарлаа төвлөрүүлэн ажиллах болсноо дуулгав. The New Yorker сэтгүүлийн зохиолч Энди Боровиц түүний лекцийг Дональд Трампад өгч буй хүчтэй цохилт хэмээн нэрлэжээ.
Үүнээс гадна Барак Обама “Cantor Fitzgerald” банктай 400 мянган ам.долларын гэрээ байгуулсан байна. Тус банк нь ирэх есдүгээр сард эрүүл мэндийг сахин хамгаалах асуудлаар хурал зохион байгуулах юм. Энэ хурлын үеэр АНУ-ын экс-ерөнхийлөгч Барак Обама илтгэл тавихаар болжээ.
Бэлтгэсэн: Э.ЦЭЦЭГ