Японы хөлбөмбөгч Мацүда таалал төгсөв

Хуучирсан мэдээ: 2011.08.05-нд нийтлэгдсэн

Японы хөлбөмбөгч Мацүда таалал төгсөв

Японы хөлбөмбөгийн шигшээ багийн хамгаалагч Наоки Мацүда өнгөрөгч мягмар гаригт бэлтгэлийн үеэр ухаан алдаж унаснаар эмнэлэгт яаралтай хүргэгдсэн боловч хоёр хоногийн дараа амьсгал хураажээ. 34-хөн насандаа таалал төгссөн тэрээр Өмнөд Солонгос болон Японы улс хамтран 2002 оны хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулахад Японы шигшээг төлөөлөн хамгаалагчаар оролцож байснаас гадна 2000, 2004 онд “Цэнхэр самурайнууд” Азийн аварга цол хүртэхэд багийн нэгээхэн хэсэг нь байсан юм. Тэрээр 1995-2010 оны хооронд “Йокохама Маринос” багтай гэрээтэй байж, 15 жилийг тус багт үджээ.

Бэлтгэлийн үеэр гэнэтхэн зүрхний шигдээс болсноор эмнэлэгт хүргэгдсэн Мацүда эмнэлэгт хоёр хоногийн турш ухаангүй байсаар амьсгал хураасан байна. Итгэмээргүй, даанч харамсалтай уй гашуу тохиосонд Японы хөлбөмбөгийн шигшээ багийнхан, хөлбөмбөгийн холбоо төдийгүй Япон улс эмгэнэн гашуудаж байна.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж