Фэйшн блоггеруудын мөрөөр нь мөшгие

Хуучирсан мэдээ: 2017.04.26-нд нийтлэгдсэн

Фэйшн блоггеруудын мөрөөр нь мөшгие

Инстаграм гэж бүхэл бүтэн ертөнц бий. Байнгын идэвхтэй 600 сая “оршин суугчтай” тэр том гүрэнд Селена Гомез шинэ дууныхаа тухай мэдээллийг хамгийн анх оруулж, Бейонсе хөл хүнд болсноо дэлхий нийтэд анх зарладаг.

#OOTD (Outfit of the day буюу Өнөөдрийн хувцаслалт) гэсэн давалгаа өдөр бүр тэнд давалгаалж, охид бүсгүйчүүд голдуу, гэхдээ нас насныхан, эрчүүд ч мөн тэр өдөр ямар хувцас, ямар гоёл сонгосноо бусадтайгаа хуваалцдаг. Олон таван үггүй зургаар бүгдийг илэрхийлдэг болохоор хувцас загвар, хэв маяг Инстаграмын салшгүй нэг хэсэг болжээ. Тиймдээ ч YouTube гоо сайхны, нүүр будалтын мастер блоггеруудын элдэв зөвлөгөө видеогоор бялхдаг шиг Инстаграмд фэйшн блоггеруудын асар том орон зай бий. Тавилттай зураг авалт, тусгайлж бэлтгэсэн photo-shoot, эсвэл толиныхоо өмнө авахуулсан энгийн нэг селфи гээд тэдний орон зайд хязгаар гэж байхгүй. Томоохон загварын сэтгүүлүүд тэднийг жинхэнэ фэйшниста гэж нэрлэж, хувцаслах хэв маягийнх нь тухай бүтэн нүүр нийтлэл гаргадаг. Тэд загварын долоо хоног бүрийг алгасалгүй очиж, нүүрэн эгнээнд тухалдаг.

Тэгвэл, Инстаграмд хамгийн олон дагагчтай, хамгийн алдартай фэйшн блоггеруудыг танилцуулъя. Тэдний мөрөөр нь мөшгиж, загварын ертөнцийн шинэ содон, шилмэл бүхнээс хоцрохгүй байхын төлөө шүү дээ.

 

THE BLONDE SALAD

  • Инстаграмын дагагчид: 302k
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж