96-р сургуулийн сурагчид өөр сургуулийн байранд хичээллэх бололтой

Хуучирсан мэдээ: 2011.08.05-нд нийтлэгдсэн

96-р сургуулийн сурагчид өөр сургуулийн байранд хичээллэх бололтой

Нийслэлийн Баянгол дүүргийн ерөнхий боловсролын 96 дугаар сургуулийн барилгыг давхарлаж, гурван давхар болгохоор төлөвлөсөн боловч хичээлийн жил эхлэхэд сар хүрэхгүй хугацаа үлдээд буй энэ үед засварын ажил эхлээгүй л байна. Тус сургуулийн засвар, мансардны ажил ямар шалтгааны улмаас хойшилж, одоог хүртэл эхлээгүй байгаа талаар 96 дугаар сургуулийн захирал С.Нэргүйдаваагаас тодруулахад, “УИХ-ын гишүүн С.Эрдэнийн санаачилгаар газар болоод гэрэл дулаан хэмнэх үүднээс Канадын модон карказаар мансард хийж туршиж үзэхээр болсон. Геологийн сургуулиар дүгнэлт гаргуулсан нь боломжтой гэж гарсан. Энэ дагуу бүх зөвшөөрөл, шийдвэрийг нь гаргуулах гээд нэгдүгээр сараас хойш хөөцөлдсөн. Тендер хойшлох, шийдвэр зөвшөөрөл нь гарахгүй удааширсаар өдийг хүрлээ. Удахгүй шийдэх байх гэж найдаж байна. Засварын ажил аравдугаар сарын 15 гэхэд бүрэн дуусна. Намраас сургууль хичээллэх боломжгүй тохиолдолд өөр сургуулиудад хичээллүүлэхээр захирлуудтай тохиролцож байгаа” гэв.

Д.Долгор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж