ОХУ-ын бөхчүүд маргааш ирнэ

Хуучирсан мэдээ: 2017.04.25-нд нийтлэгдсэн

ОХУ-ын бөхчүүд маргааш ирнэ

“Монголиа Опен-2017” чөлөөт бөхийн олон улсын тэмцээн ирэх амралтын өдрүүдэд буюу дөрөвдүгээр сарын 29-30-нд "Буянт-Ухаа" спортын ордонд болох билээ. Тус тэмцээндзургаан орон оролцохоор мэдүүлгээ ирүүлээд байгаа. Тодруулбал, ОХУ, БНСУ, БНХАУ-ын ӨМӨЗО, Венесуэль, Канадын баг тамирчид оролцох аж. Тэгвэл тус тэмцээнд ОХУ-ын эмэгтэй баг оролцохоор болж, баг тамирчид маргааш Улаанбаатарт буух юм байна. Гэнэтийн бэлэг барьж буй ОХУ-ын эмэгтэйчүүдийн шигшээ багийг дасгалжуулагч Андрей Бузин, Руслан Пайнов нар удирдан 12 тамирчин өрсөлдөхөөр болжээ. Үүнд 2014 оны ДАШТ-ий хүрэл медальт, 2015 оны Европын анхдугаар наадмын аварга Валерия Лазинская, 2013 оны Европын аварга, залуучуудын дэлхийн болон Европын аварга Валерия Чепсакарова, залуучуудын ДАШТ-ий хошой мөнгөн медальт Сталвира Оршуш нарын шилдэг тамирчид багтсан байна.

ОХУ-ын эмэгтэйчүүдийн шигшээ баг:

  • 48 кг: Валерия Чепсаракова, Анжелика Фетошкина, Надежда Соколова, Дарья Лексина
  • 53 кг: Сталвира Оршуш, Екатерина Полешук                                            
  • 55 кг: Нина Менкенова
  • 58 кг: Вероника Чумикова
  • 60 кг: Ульяна Тукуренова
  • 63 кг: Юлия Пронцевич, Валерия Лазинская, Анжела Фоменко

Дасгалжуулагч: Андрей Бузен, Руслан Пайнов нар ажиллана.

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж