“Монголиа Опен-2017” олон улсын тэмцээнд оролцох ОХУ-ын Буриад улсын эрэгтэй баг 15 хүний бүрэлдэхүүнтэй Улаанбаатарт ирнэ. Буриад эрчүүдээс Монголчуудын эчнээ танил Иван Ярыгин болон Бакугийн “Алтан Гранпри”-гийн хүрэл медальт, “Монголиа Опен” ОУТ-ий хошой аварга Балдан Цыжипов, “Сингапур-2010” залуучуудын анхдугаар олимпийн аварга, залуучуудын Европын хошой аварга Алдар Бальжиннимаев, залуучуудын Европын хошой аварга Юрий Власко, Дмитрий Коркин, Буриадын Ерөнхийлөгчийн нэрэмжит ОУТ-ий хошой аварга Евгений Жербаев, “Монголиа Опен-2015” ОУТ-ий аварга Арсалан Будажапов тэргүүтэй 11 тамирчин хүч үзнэ.
“Монголиа Опен-2017” чөлөөт бөхийн олон улсын тэмцээн дөрөвдүгээр сарын 29-30-нд "Буянт-Ухаа" спортын ордонд болно.
Буриадын эрэгтэйчүүдийн шигшээ баг:
57 кг: Алдар Бальжиннимаев, Андрей Гатаулин
61 кг: Агван Шадапов
65 кг: Очир Доржиев, Алексей Боровицкий
70 кг: Евгений Жербаев, Семен Терещенко
74 кг: Арсалан Будажапов
97 кг: Батор Санжинимаев
125 кг: Балдан Цыжипов, Юрий Власко
Дасгалжуулагч: Валерий Иванов
Багийн ахлагч: Гуро Цэдашиев
Шүүгч: Эрдэм Биликтуев
Эмч: Максим Аксенов
ЭХ СУРВАЛЖ: МЧБХ