Угаалгын машины хатаагчинд хувцсаа хатааж өмсөх нь багагүй цаг үрдэг. Харин Теннесигийн Oak Ridge нэртэй шинэ технологийн лаборатори болон General Electric компани хамтран угаасан хувцсыг хоёр дахин хурдан хатаадаг хатаагч зохион бүтээжээ.
Энэхүү шинэ хатаагч нь халуун хэмээр хувцсыг хатаадаггүй, харин өндөр давтамжтай дууны долгион ашигладаг гэдгээрээ онцлог юм байна. Ингэснээр хатаах хугацааг хоёр дахин богиносгож, эрчим хүчийг 70 хувь хэмнэдэг аж.
Шинэ технологийг ашиглахын тулд угаалгын машины дотор талд цахилгаан сигналыг чичиргээ рүү хувиргах нэмэлт бүрээс хийж өгчээ. Энэхүү чичиргээ нь хувцсыг хатаах хэмжээний өндөр давтамжийг ялгаруулдаг юм байна.
Хурдан хатаагчтай угаалгын машиныг хэзээ үйлдвэрлэлд шилжүүлэх болон худалдаанд гаргах товын талаар хараахан мэдээлэл байхгүй байна.
Т.МӨНХ