Дорноговийн тагнуулын ажилтан амиа алджээ

Хуучирсан мэдээ: 2011.08.05-нд нийтлэгдсэн

Дорноговийн тагнуулын ажилтан амиа алджээ

Дорноговь
аймгийн Тагнуулын газрын ажилтан Б энэ сарын 4-ний өдөр буюу өчигдөр
зуурдаар амь насаа алдсан тухай мэдээлэл гараад буй билээ. Энэ талаар
тодруулахаар тус аймгийн Цагдаагийн хэлтэстэй утсаар холбогдоход, “Хэрэг
мөрдөн байцаалтын шатанд байгаа тул энэ талаар мэдээлэл өгөх боломжгүй.
Шүүх эмнэлгийн дүгнэлт эцэслэн гараагүй байхад ямар ч мэдээлэл өгөхгүй.
Уг хэргийг аймгийн эрүүгийн тасаг болон тагнуулын газраас хамтран
шалгаж эхэлсэн” хэмээв.  Түүний үхлийн шалтгааныг тодруулахаар тус
аймгийн Нэгдсэн эмнэлгийн шүүгч эмч нар ажиллаж байгаа юм байна. Харин
зарим хэвлэлд тагнуулын ажилтан Б гадны нөлөөтэйгээр нас барсан гэх
мэдээлэл гараад байгаа юм.

А.Зул

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж