Та аль улсын бүтээгдэхүүнд итгэдэг вэ?

Хуучирсан мэдээ: 2017.04.24-нд нийтлэгдсэн

Та аль улсын бүтээгдэхүүнд итгэдэг вэ?

Forbes сэтгүүл “Та аль улсын бараа бүтээгдэхүүнийг худалдан авахыг илүүд үздэг вэ?” гэсэн асуулт дор судалгаа хийжээ. Тус судалгаанд нийт 52 улс орны 43 мянган 34 хүн хамрагджээ. Судалгаанд хамрагдсан нийт хүмүүсийн дийлэнх нь Герман буюу “Made in Germany” гэсэн шошготой бараа бүтээгдэхүүнийг таашаадаг гэжээ. Тус чансааны 41-т ОХУ, харин 49-т БНХАУ тус тус оржээ.

1. Герман

Судалгаанд хамрагдсан нийт 13 улсын иргэд Герман буюу “Made in Germany” шошготой бараа бүтээгдэхүүнийг таашаадаг гэнэ. Учир нь Герман улсын бүтээгдэхүүн чанарын шаардлага мөн аюулгүй байдлын стандартыг хангасан гэдэг утгаараа дээрх чансааг тэргүүлжээ.


2. Швейцарь

Швейцарь улсын бараа бүтээгдэхүүн нэр хүндтэй, оргинал байдаг гэж судалгаанд оролцсон иргэд үздэг.


3. Европын холбоо

Европын холбооны үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг олон улсын иргэд худалдан авдаг ажээ. Тэр дундаа  Сингапур болон Канадын иргэд Европын холбооны бараа бүтээгдэхүүнийг худалдан авах дуртай гэнэ.


4. Их Британи

Их Британийн бараа бүтээгдэхүүнийг Их Британчууд болон Испаничууд худалдан авах дуртай юм байна. 


5. Швед

Харин Шведийн бүтээгдэхүүнийг Норвеги болон Шведүүд худалдан авдаг юм байна.


6. Канад

Канадчууд өөрсдийн үйлдвэрлэсэн үндэсний бүтээгдэхүүнээ хамгийн сайн бараа гэж үздэг ажээ. Канадын бүтээгдэхүүн чанарын өндөр нөхцөлд үйлдвэрлэгдсэн гэдгээрээ ард түмнийхээ хүндэтгэлийг хүлээжээ.


7. Итали

Италичууд эх орныхоо бүтээгдэхүүнийг хамгийн чанартай нь гэж үздэг юм байна. Харин бусад улс оронд “made in Italy” шошготой бүтээгдэхүүн загвар, өөрийн гэсэн онцлогоороо үнэлэгддэг ажээ.


8. Франц

Франц болон Марокко улсын иргэд “Made in France” гэсэн шошготой бараанд итгэл хүлээлгэдэг гэнэ.


9. Япон

Оросууд япон барааг хамгийн сайн нь гэж үздэг юм байна. Тэд Made in Japan шошготой бараа нь технологийн өндөр түвшинд хийгдсэн, чанартай байдаг гэж үзжээ.


10. АНУ

Америкчуудаас гадна Латин америк, Колумби, Венесуэл, Бразил, Чили болон Аргентин улсын иргэд америкийн барааг хамгийн шилдэг нь гэж үнэлдэг юм байна.


11. Финлянд

Хэдийгээр Финляндтай харилцаатай байдаг улс орнууд тус орны барааг дэлхийн хамгийн шилдэг нь хэмээн үнэлээгүй ч бараа бүтээгдэхүүний чанар нь энэ чансааны 11 дүгээр байрт ороход нь нөлөөлжээ.


12. Норвеги

Хонконгийн иргэд Норвегийн бараа бүтээгдэхүүнийг дэлхийн хамгийн шилдэг гэж үздэг юм байна.

ЭХ СУРВАЛЖ: FORBES

БЭЛТГЭСЭН: Э.ЦЭЦЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж