АНУ-ын жүжигчин, 35 настай Меган Маркл Их Британийн хунтайж Харри болон түүний гэр бүлийнхнийг өөртөө татаж чаджээ. “The Mirror” сонинд нийтлэгдсэн мэдээллээр хааны гэр бүлийн төлөөлөгчид Меган Марклыг хүлээн зөвшөөрсөн гэнэ.
Их Британийн хатан хаан Элизабет II ач хүү, хунтайж Харригийн сонголтод дурамжхан байгаагаа өмнө нь илэрхийлж байсан. Учир нь Меган Маркл хэд хэдэн удаа Их Британийн хааны гэр бүлийн хүлээн авалтад очиж байжээ. Энэ үед тэрбээр биеэ хэрхэн зөв авч явах талаар төөрөлдөж, улмаар Хатан хааны өмнө эвгүй байдалд орсон гэнэ. Тиймээс ч Их Британийн хатан хаан Элизабет II Меган Марклийг Их Британийн сэхээтнүүдийн ёс зүй, дэг жаягийг мэддэггүй, өмнө нь гэрлэж байсан зэрэг шалтгаанаар таашаадаггүй байжээ. Харин хунтайж Харри Меганд үнэхээр хайртай гэдгээ эмээдээ нотолсон бололтой. Ямартай ч Их Британийн хааны гэр бүл Меган Марклийг хүлээн зөвшөөрчээ.
Хунтайж Уильямын дүү Харри Их Британийн хаан ширээний төлөө өрсөлдөхгүй гэдгээ зарласан. Тиймээс Мегантай гэрлэснээр тэр хааны хатан болохгүй гэж Их Британийн хааны ордны эх сурвалжууд мэдээлжээ.
Үүнээс гадна тун удахгүй Кембрижийн гүнгийн авхай Кейт Миддлтоны дүү Пиппа Миддлтоны хурим болох гэж байгаа билээ. Пиппа Миддлтон хуримдаа хааны гэр бүлийн гишүүдийг урьсан бөгөөд хунтайж Харриг дурлалт бүсгүйгээ дагуулж ирэхгүй байхыг анхааруулсан байна. Энэхүү мэдээг сонссон хунтайж Уильям Меган Миддлтоныхоны хуримд очихгүй бол би ч гэсэн очихгүй гэж мэдэгдсэн байна. Гэр бүлийн гишүүдийн дунд үүсээд буй нөхцөл байдлыг хурцатгахгүйн тулд Кейт Миддлтон дүүгээсээ Меганд тусдаа урилга өгөхийг хүссэн ажээ.
Цаашид Меган Маркл хааны гэр бүлийн гишүүдэд дээрэлхүүлэхгүйн тулд хунтайж Харри тусгайлан хүн хөлсөлж, түүнд Их Британийн хааны гэр бүлийн дэг жаягийг сургахаар болжээ.
БЭЛТГЭСЭН: Э.ЦЭЦЭГ
ЭХ СУРВАЛЖ: ELLE