Хан-Уул дүүргийн ээжүүдтэй уулзлаа

Хуучирсан мэдээ: 2017.04.25-нд нийтлэгдсэн

Хан-Уул дүүргийн ээжүүдтэй уулзлаа

"Жигүүр Гранд" группын охин компани болох "Гранд Принц" компани нь 2014 оны арванхоёрдугаар сард салбарлан гарснаас хойш хоол үйлдвэрлэл, үйлчилгээ гэсэн үндсэн чиглэлээр үйл ажиллагаа явуулж, аль хэдийн өөрийн гэсэн байнгын үйлчлүүлэгчтэй болж та бүгдийн хэзээний танил болсон. Тав тухтай орчин, эрүүл зөв хооллолт, найрсаг үйлчилгээ гэсэн уриатайгаар үйл ажиллагаагаа жигд амжилттайгаар үргэлжлүүлж байна.

Гранд Принц ХХК нь 2016.05.31 нд дэлхийн алдарт Ajisen Ramen сүлжээ рестораны салбарыг Монгол улсад анх удаа Гэгээнтэн Энтертайнмэнт төвд нээснээс хойш 1 жилийн хугацаанд та бүхэнд Японы хоолны соёлыг түгээсээр байгаа билээ. Өнөөдөр буюу 2017 оны 04 дүгээр сарын 25-нд "Гранд Принц" ХХК-ий салбар болох дэлхийн алдарт Ajisen Ramen сүлжээ ресторан , Гэгээнтэн Энтертайнмент төв хамтарсан сайн үйлсийн аянг хамтран зохион байгууллаа. Компанийн нийгмийн хариуцлагын хүрээнд зорилтот хэсэг болох Хан-Уул дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөллийг өнөөдөр хүлээн авч 1 өдрийг хамтдаа өнгөрөөж тухайн хүмүүст хүсэл зорилго итгэл бэлэглэж, эерэг сайхан энергийг түгээх эхний алхам болж байгаа юм. Хөтөлбөрийн хүрээнд Японы алдарт сүлжээ ресторан "Ajisen Ramen"-д өдрийн зоог барин Гэгээнтэн энтертайнмент төвд кино үзэж ийн өнгөрүүллээ. 

Үйл ажиллагаанд Хан-Уул дүүргийн Засаг даргын орлогч А.Амартүвшин, Засаг даргын Тамгын газрын дарга Б.Энхболд, дүүргийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл оролцлоо. 

Энэхүү сайн үйлсийн аяны үйл ажиллагаа маань хоёр өдөр үргэлжлэх бөгөөд маргааш дүүргийн өрх толгойлсон эхчүүд хүүхдүүдийн хамт оролцох юм. 

"Гранд Принц" компанийн салбар ресторанууд болох Asian Hot Pot ресторан, алдарт Ajisen Ramen сүлжээ ресторануудад энэ өдрөөс эхлэн зорилтот бүлэг болох Хан-Уул дүүргийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулан хандивын хайрцаг байрлуулсан бөгөөд ажилчдын цалингийн тодорхой хувь болон үйлчлүүлэгчдийн сэтгэлийн хандиваар цугларсан мөнгийг хагас жил тутамд биет зүйл болгон Хан-Уул дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хандивлах юм. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай. 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж