16 компанийн 57,984 хувьцаа арилжжээ

Хуучирсан мэдээ: 2017.04.25-нд нийтлэгдсэн

16 компанийн 57,984 хувьцаа арилжжээ

2017 оны 4 дугаар сарын 25-ны өдөр “I”, “II", “III"ангилалд бүртгэлтэй 16 хувьцаат компанийн 57,984 ширхэг хувьцаа арилжигдсанаас 8 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 6 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан  бол 2 хувьцаат компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс “Гутал"  компанийн хувьцааны ханш хамгийн өндөр буюу 7.7%-иар өссөн бол "Хархорин” компанийн ханш хамгийн өндөр буюу 14.7% хувиар уналаа. 

Засгийн газрын үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжаагаар 220,000 ширхэг үнэт цаас  19,650,463,666 төгрөгөөр арилжаалагдсан байна.

Энэ өдөр "MSE ALL" индекс 837.34 нэгж болж 0.21%-иар өссөн бол зах зээлийн үнэлгээ 1,487,980,390,574 төгрөг боллоо.  

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

Эх сурвалж: МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж