Дундговь аймгийн ахмадын зөвлөгөөн болов

Хуучирсан мэдээ: 2017.04.24-нд нийтлэгдсэн

Дундговь аймгийн ахмадын зөвлөгөөн болов

Дундговь аймгийн ахмадын байгууллагын удирдах ажилтан, идэвхтний сургалт, зөвлөгөөн 2 хоног үргэлжилж, Ахмадын байгууллагын тэргүүлэгчид, 15 сумын ахмадын хорооны дарга нар оролцлоо. Эхний өдөр ахмадууд эрүүл мэндийн үзлэгт хамрагдан МСҮТ, “Дундговьд үйлдвэрлэв” дэлгүүр, ноос угаах үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцсан юм. Зөвлөгөөнөөр аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан, ахмадад чиглэсэн ажлын хүрээнд Нийгмийн бодлогын хэлтэс болон холбогдох мэргэжилтнүүд 2016 оны ажлаа тайлагнаж, 2017 онд Аймгийн Засаг дарга болон ЗГ-аас баримталж буй бодлого, чиглэлийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг хүргэлээ. Ахмадууд тулгамдаж буй асуудал, цаашид хийж хэрэгжүүлэх ажлын талаар санал солилцлоо.

НБХ-ийн мэргэжилтэн Д.Төмөртогтохоос энэ талаар тодруулахад: “Аймгийн хэмжээнд ахмадуудад тулгамдаж буй асуудал бол ахмадын байртай болох юм. Ахмадын хорооны дарга нар энэ асуудлыг олон жил ярьж байна. Хэрэв байртай болчихвол тэндээ үйл ажиллагаагаа явуулаад байх бүрэн боломжтой юм. Мөн Ахмадын хорооны дарга нар цалин урамшуулалгүй ажилладаг. Хэдийгээр ТББ ч гэлээ төр засгийн бодлого, шийдвэрийг хэрэгжүүлж буй байгууллага учраас цалин хөлстэй ажиллах ёстой. Энэ талаар суманд Иргэдийн хурал, орон нутагт нь төсвийн байгууллага ИТХ, Засаг дарга шийдэх боломжтой. Ажил хариуцаж байгаа хүний хувьд аймгийн Засаг даргад уламжилна. Бүх сумдын Засаг дарга нарт албан бичиг хүргүүлнэ” гэлээ.

ЭХ СУРВАЛЖ: DUNDGOVI.GOV.MN

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж