29 дүгээр сургуулийн багш нар цагдаад шаардлага хүргүүллээ

Хуучирсан мэдээ: 2017.04.25-нд нийтлэгдсэн

29 дүгээр сургуулийн багш нар цагдаад шаардлага хүргүүллээ

Гэрэл зургийг Н.БАТМӨНХ

Ерөнхий боловсролын 29 дүгээр сургуулийн багш нар цагдаагийн байгууллагад шаардлага хүргүүлэхээр яг одоо Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн гадна цугларчээ. Тэд  цагдаагийн байгууллагад сурагчдад бэлгийн дарамт үзүүлдэг этгээд болон хохирогч хэн байсан бэ гэдгийг тогтоож өгнө үү хэмээн дөрөвдүгээр сарын 4-ний өдөр гомдол гаргасан байна. Гэтэл цагдаагийн байгууллага өдийг хүртэл дорвитой ажил хийгээгүй. Энэ хугацаанд олон нийтэд 29 дүгээр сургуульд ажилладаг  бүх багш, ажилчид хүчирхийлэгч мэт буруу ойлголттой боллоо. Тиймээс багш нарын нэр хүндийг сэргээж, гэмт этгээдийг богино хугацаанд илрүүлж өгнө үү хэмээн ийнхүү шаардлага хүргүүлэхээр болсон тухайгаа өмгөөлөгч Г.Батбаяр мэдээллээ.

Д.ЖАГАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж