Дугуй унах нь хорт хавдрын эрсдэлийг бууруулдгийг тогтоожээ

Хуучирсан мэдээ: 2017.04.24-нд нийтлэгдсэн

Дугуй унах нь хорт хавдрын эрсдэлийг бууруулдгийг тогтоожээ

Их Британийн Глазгогийн эрдэмтдийн баг судалгаагаар, дугуй унах нь зүрхний өвчлөл болон хорт хавдрын эрсдэлийг хоёр дахин бууруулдгийг тогтоосон талаар ВВС уламжлав. Сайн дурын 250 мянган хүнийг хамруулсан тус судалгаа таван жил үргэлжилсэн байна. Судалгаанд оролцогчид бүгд унадаг дугуй ашиглан долоо хоногт дунджаар 48 цаг туулж байсан аж. Нийт 250 мянган оролцогч унадаг дугуй ашиглан ажил хүртэлх замынхаа талыг явган туулжээ.

Унадаг дугуй унах нь өвчтэй хүмүүсийн хувьд нас барах эрсдэлийг бараг хоёр дахин бууруулсан байна. Судалгааны явцад байнга унадаг дугуй унаж явснаар үхлийн эрсдэлийг 41 хувь, хорт хавдрын тохиолдлыг 45 хувь, зүрхний өвчлөлийг 46 хувь тус тус бууруулжээ. Алхах нь зүрх судасны өвчний эрсдэлийг бууруулдаг ч хорт хавдрын өвчлөлийн хувьд ямар ч нөлөө үзүүлдэггүй байна.

Судалгааны хугацаанд 2430 сайн дурын оролцогч нас баржээ. Мөн судалгаанд хамрагдагчдын 3748 нь хорт хавдартай, 1110 нь зүрх судасны өвчтэй гэж оношлогдсон байна. судлаачдын нэг, доктор Жейсон Жилл ВВС агентлагт ярилцлага өгөхдөө “Энэ судалгаа нь идэвхтэй хөдөлж, ялангуяа дугуй унах нь эрсдэлийг бууруулдгийн нотолгоо юм” хэмээн хэлжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж