Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 14.00 цагт товлогдсон. Гэвч МУИС-ийн үйл ажиллагаатай танилцаж, дээд боловсролын салбарын бодлого, хууль эрх зүйн орчны талаар санал солилцох болсон тул байнгын хорооны хуралдааныг хойшлууллаа. Тус байнгын хороо 1 маргааш 15.00 цагаас хуралдана.
Хурлаар Нялх балчир хүүхдийн хоол, хүнсний бүтээгдэхүүний тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төсөл /Монгол Улсын Засгийн газраас 2016.12.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, "Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Ц.Цогзолмаа нарын 7 гишүүн 2017.04.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэх аж.
Т.НОМИН